НИЙГЭМНийгэм мэдээ

2027 онд Газрын тос боловсруулах үйлдвэртэй болж, шатахууны 50 хувийг дотоодоосоо хангана

Манай улс шатахууны 95 хувь ОХУ-аас, үлдсэн таван хувийг БНХАУ-аас авдаг бөгөөд 100 хувь гаднаас хамааралтай байдаг. Тэгвэл БНЭУ-ын Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1,7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжиж буй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр төслийн үйл явцын талаарх мэдээллийг сонссон байна.

ГТБҮ-ийн бүтээн байгуулалт дөрвөн багц ажлаас бүрдэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн түүхий тос дамжуулах хоолойн төслийн нийт гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байгаа аж.

Хоёр улсын ЗГ хоорондын гэрээний дагуу тус үйлдвэр 2028 онд ашиглалтад орох хэдий ч Засгийн газар болон АҮЭБЯ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсний үндсэн дээр 2027 оны сүүлд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус төсөл амжилттай болсноор манай улс шатахууны нийт хэрэглээнийхээ 50 хувийг хангах боломжтой юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үлгэр,,ха, ха, ха. 2032 онд, үйлдвэрлэл барьж, дуусах магадгүй.

Зочин
Зочин

Энэ бол монгол ардын үлгэр шүү гоё чаажина

Зочин
Зочин

Мангуужигийн үлгэрээ л Хүрэлсүх, Занданшатар, Дамдинням нар Алтанцэцэгийн зохиосоноор ярьсаар. Үнэн юм бол 2027 онд ашиглалтанд охохгүй бол 2028 оны сонгуулиар улс төрөөс бүрмөсөн явна гэдгээ ард түмэндээ амлачих. Тэгвэл үнэмших үндэстэй гэж итгэё. Худал хэлж хуурч байгаа юс чинь тэгж хэлж чадахгүй л дээ

Холбоотой мэдээ

Back to top button