Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайланд, Камбож хоёр гал зогсоохоор хэлэлцэж байна

Зүүн өмнөд Азид оршдог хөрш улсууд болох Тайланд, Камбож хоёр хилийн маргаантай бүс дээрээ зэвсэгт мөргөлдөөнд өрнүүлж байгаа. Сүүлийн 16 хоногийн турш үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 86 хүн амь үрэгджээ. Тэгвэл тус хоёр улс лхагва гарагт /2025.12.24/ гал зогсоох хэлэлцээг эхлүүлсэн гэж мэдэгдсэн байна.

Долоодугаар сард хоёр улс мөн адил эзэмшлийн маргаантай бүсэд зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Малайзын зуучлалаар хоёр тал гал зогсоосон. Гэвч энэ сард тэд дахин байлдаж эхэлсэн юм. Өчигдөр эхэлсэн хэлэлцээ тэрхүү гал зогсоох тохиролцоог сэргээх зорилготой.

Тайландын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конгсири хэлэхдээ Хилийн ерөнхий хорооны хуралдаан гурван хоног үргэлжилнэ гэжээ. Тэрхүү уулзалт тохиролцоонд хүрэх замыг нээнэ гэж Конгсири хэлсэн юм. Хэрвээ хорооны хуралдаан амжилттай явагдвал бямба гарагт /2025.12.27/ хоёр улсын батлан хамгаалах сайд нар уулзах төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button