НИЙГЭМНийгэм мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон нутгийн галт тэрэг болон нийтийн тээврээр хөнгөлтэй зорчино

Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг хангах, ая тухтай байдлыг дэмжих хүрээнд орон нутгийн чиглэлийн галт тэрэг болон нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал, орон нутгийн чиглэлийн галт тэрэгний унтлагын буюу плацкарт вагонд 20 хувь, тасалгаат  буюу купе вагонд 30 хувийн хөнгөлөлттэй тарифаар зорчих боломжтой болсон байна.

Энэхүү хөнгөлөлт нь хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд галт тэргээр зорчих бүрд үйлчлэх бөгөөд тасалбар худалдан авахдаа холбогдох үнэмлэх, бичиг баримтаа билетийн касс дээр үзүүлэх шаардлагатай юм.

Эдгээр зохицуулалт нь холбогдох хууль, журмын хүрээнд хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 22.1.3-д зааснаар “Орон нутгаас албан боловсрол эзэмших зорилгоор аймаг, нийслэлд ирж сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний эх, эцэг эсхүл хууль ёсны асран хамгаалагчид ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа нийтийн болон агаарын тээврийн тарифаар тооцон олгоно” гэж тусгасан байдаг.

Мөн тус хуулийн 22.3-т зааснаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийслэл болон аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгслээр (таксинаас бусад) орон нутгийн харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй зорчино” гэж хуульчилжээ. Ингэснээр хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн зорчилт хөдөлгөөний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн оролцоог дэмжихэд бодитой дэмжлэг болж байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button