АНУ-д Зул сарын өмнөх өдөр 1.8 тэрбум ам.долларын азтан тодорчээ
АНУ-ын “Powerball” лотерейн супер хонжвор 1.8 тэрбум ам.долларт хүрч, тус сугалааны түүхэнд үзэгдсэн хоёр дахь хамгийн өндөр дүнд хүрээд байжээ. Тэгвэл Зул сарын баярын өмнөх өдрийн тохирлоор Арканзас мужид зарагдсан тасалбар супер хонжворын тоотой таарсан аж. Супер хонжвор тодрох магадлал 292.2 саяд нэг байсан юм.
Өмнө нь Арканзас мужаас зөвхөн нэг удаа л буюу 2010 онд “Powerball” сугалааны супер азтан тодорч байжээ. Тус сугалааны нэг тасалбар нь 2 ам.доллароор зарагддаг. Азтан 29 жилийн хугацаандаа 1.8 тэрбум ам.долларыг хувааж авах эсвэл нэг удаадаа 834.9 сая ам.доллар авч болно. Өмнөх 1.787 тэрбум ам.долларын супер хонжворт есдүгээр сарын 6-нд Миссури болон Техас мужид зарагдсан хоёр тасалбарт таарсан юм. Азтанууд шагнал мөнгөө хувааж авчээ.
“Powerball” лотерейн супер хонжворын хэмжээ цаг ирэх тусам нэмэгддэг, азтан тодрохгүй явсаар л байвал хонжворын дүн өссөөр байдаг юм. “Powerball Product Group”-ийн дарга Матт Строун “Энэ хонжвор бол амьдрал өөрчлөх хэмжээний том мөнгөн дүн” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.