Гадаад мэдээДЭЛХИЙ

Калифорни мужид хүчтэй бороо орсны улмаас үер буужээ

АНУ-ын Калифорни мужийн өмнөд бүсэд хүчтэй аадар бороо орсны улмаас үер буужээ. Албан тушаалтнууд мэдэгдэл гаргахдаа хүмүүс жолоо барихгүй байхыг анхааруулж, үерийн бүсэд байгаа оршин суугчдыг нүүн суурьших эсвэл байгаа байршилдаа хорогдохыг зөвлөсөн байна.

Лос Анжелес хотоос зүүн зүгт орших Райтвуд ууланд байрладаг амралтын газарт хэд хэдэн машин усанд боогджээ. Гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Кристофер Пратер мэдэгдэл хийхдээ олон арван дуудлага ирж үерт боогдсон жолоочдыг аварсан гэсэн юм. Лос Анжелес хотын мэдээний алба мэдээлснээр хүчтэй борооны улмаас уул нуруудад олон тооны чулууны гулсалт болсон байна. Энэ долоо хоногийн сүүл гэхэд Калифорнийн өмнөд бүсэд 30.48 см хүртэл бороо орох төлөвтэй гэж цаг уурын алба урьдчилж мэдээлжээ.  

Эх сурвалж.: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button