АТҮТ-ийн даргаар томилогдох бичиг гаргуулчхаад шүүмжлүүлж суугаа Ц.Батсайхан гэж хэн бэ

Автотээврийн үндэсний төвийн даргаар Ц.Батсайханыг томилох саналаа Зам тээврийн яамны ТНБД Б.Насантогтох ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд хүргүүлжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын суудлаас сугарч үлдсэн тул, АТҮТ-д очих дараагийн төлөвлөгөөгөө ийн хийж. Бичгээ гаргуулчхаад олон нийтээр шүүмжлүүлж суугаа Ц.Батсайхан гэж хэн бэ.
Цогтын Батсайханы хувьд, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул. Тод манлай уяач. “Симба” группийн захирал. "Айзам" хамтлагийн дуучин. Авто спортын мастер. МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийн төрсөн дүү. Тэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн ойрын хамаатан гэгддэг.
Түүнийг МАН-ын генсек Я.Содбаатар зүтгүүлж байгаа гэх.
ОХУ-д эдийн засагч мэргэжлээр, мөн СУИС-д суралцсан гэсэн боловсролын нимгэн намтартай. Харин ажилласан намтарч товчхон. ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн захирал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байгаад 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлаар томилогдож байлаа. М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгчийн суудлыг өвлөж байв.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яанаа энэ дуучны өмнөөс ичээд байх юм
Содбаатар гэдэг хужаа монгол төрийг самарчиина да
Ян гүй ги овогт Содбаатар! Овог нь нэг л сэжигтэй юмаа?
Ямбий нүүрт чинь Янгүүг юмуу Хангүүг юмуу, янгү юм бол хужаа гэсэн үг.
ямбий Содоо ацны уяачаа аваад зайлаарай сда минь
Уяачид ёстой чөлөөтэй дүрэм зөрчөнө Энэ нөхөр зүгээр зүгээр яв л гэнэ
Энэ нөхөр нас нь жаахан яваад ирэхээр симба ахтайгаа их адилхан болчихож.
Нэртэйгээр нь Уяачдын яам байгуулаад сайдаар нь тавичих. Бас Зохиолын дууны яам байгуулах, Бөхийн яам, Телевизийн нэвтрүүлэгчдийн яам байгуулчихаач нэртэйгээр нь.
Оюунэрдэнэ шиг худлаа дипломтой байхаа.Сайн шалга.
Өөр хүн алга уу кран уу шударгаар уу
Симба ч гэх шиг. Цэцэрлэгийн хүүхдийн сэтгэхүйтэй юмнууд. Нөгөө УИХ гишүүн байхдаа Онцгойгийн Ми8 нисдэг тэргээр үнэг хөөж яваад унагаж сөнөөдөг гар биз дээ. Улсад 10 тэрбумын хохирол учруулсан Симба Батааг өнөөдрийн тэнэгүүд нь шагнаж байгаа юм биз дээ.