СпортСПОРТ

Азийн баг болох зорилготой Бодонсын ахлах дасгалжуулагчид нь асуудал байв уу

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд явагдаж байна. Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн зах зээл тэлж, багуудын өрсөлдөөн ихэссэн юм. Үүнийгээ дагаад дээд лигийн багуудын төсөв саяар биш тэрбумаар яригдах болсон.

Жишээлбэл Сэлэнгэ Бодонс баг гэхэд 3*3 шигшээ багийн таван тамирчинг 2.5 тэрбум төгрөгөөр эгнээндээ нэгтгэсэн. Түүнчлэн АНУ-ын NBA-ын бүх одод тоглогч Демаркус Казинсыг энэ улирал ахин авчрахаар болоод буй. Гэвч өнгөрсөн улирлын өдийд 14 тоглолтын есөд нь хожил байгуулж, хүснэгтийг хоёрдугаар байрт бичигдсэн Бодонсууд энэ улирал 14 тоглолт хийж зургаан хожил, найман хожигдолтой буюу 42 хувийн амжилтаар хүснэгтийн наймдугаарт байна.

Тэд плэй-оффт шалгарч Демаркус Казинс ирж дээд лигийн аварга болж, улмаар Азийн аваргуудын лигт тоглож Азийн баг болох зорилгодоо хүрч чадахгүй нөхцөл байдалтай тулаад буй. Улирал дуусахад 13 тоглолт үлдээд байгаа бөгөөд сүүлийн хоёр улирлын аварга Хасын Хүлэгүүд багтай гурван тоглолт хийх чанга хуваарь тэднийг хүлээж байна. Мөн тэд 12-р сарын 31-д SG APES багтай даага нэхэх хүнд даалгавартай байгаа.

Тэгвэл өчигдөр буюу 12-р сарын 26-нд Сэлэнгэ Бодонс баг ахлах дасгалжуулагч Предраг Стоянчевтай хийсэн гэрээгээ дуусгаж, ажлаас нь халлаа. Энэ тухай багийн эзэн Л.Наранбаяр өөрийн цахим хуудаснаа,

"Пежа бид хоёрын хооронд хувийн харилцааны үл ойлголцол, үзэн ядалт байхгүй. Зөвхөн гэрээний хариуцлага, эрх үүргийн хэрэгжилтийн дүгнэлт бий. Хамтран ажиллах гэрээний хүрээнд би түүнд хариуцлагыг нь “эрх мэдэл”-тэй нь өгсөн. Тэр “эрх мэдлээ” тултал ашигласан. Тиймдээ ч Бодонст Бүүгий ирсэн, ахлах Батзолбоог явуулсан, таван тамирчнаа “нөөцөд” царцаасан. Үүний хариуд Бодонс түүнээс хариуцлагаа бас тултал нэхэх эрхтэй юм. Бид гэрээгээ дүгнэсэн. Товчхондоо бид Бүүгийтэй аварга авч чадаагүй, дахин Бүүгий ирнэ, Аваргын төлөө зүтгэнэ. Бүүгийг ирэхээс өмнө Монгол тоглогчид маань систем сууж, Плэй-оффт бэлэн болох нь юу юунаас чухал. Гэтэл бид бэлэн биш байна. Бэлэн болоход бид хувь заяагаа Предрагийн гарт дахиж нэг хоног ч үлдээх итгэл үлдсэнгүй" гэжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрхээ бүрэн эдэлсэн бол үүрэг хариуцлагаа бүрэн хүлээх нь зөв. Хэт хөөс байгаа бол хөөсөө хагалаарай

Холбоотой мэдээ

Back to top button