Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан 12 дугаар сарын 29-нд болон. Тус барилдаан 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхлэх хуваарьтай байна. Тэгвэл барилдаанд оролцох бөхчүүдийг бүртгэж эхэлжээ. Бүртгэл маргаашийг буюу 12-р сарын 28 хүртэл үргэлжлэх аж.
Өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн цомыг Улсын арслан Э.Батмагнай начин цолтой хүртэж байсан. Үзүүр бөхөөр Улсын заан Б.Серик зургаа даван шалгарч байсан юм. Тус барилдаан чансаагаараа Улсын баяр наадам, Цагаан сарын барилдааны дараа орох бөгөөд бөх сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд буй. Учир нь барилдааны тасалбар цахим хэлбэрээр худалдаалж эхэлсэн даруйдаа дууссан юм.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч ч гэх шиг, нохойн баас хэвтэж мөн ульваа.
Үнэндээ Ерөнхийлөгч маань ард түмэндээ ер нь голог лоод л бна даа, хөөрхий ?!