7 тэрбум ам.долларын валютын нөөц яах вэ, 7 их наядын алдагдлаа хэрхэх вэ, С.Наранцогт ерөнхийлөгч өө

Он гараад валютын нөөц бодитоор долоон тэрбум ам.долларт хүрснийг зарласан. Өмнөх жилүүдэд энэ үзүүлэлт 5-6 тэрбумын хооронд хэлбэлзэж байв. Валютын нөөц их байна гэдэг нь улсын эдийн засаг гадаад цочрол даах чадвартай, төгрөг унах эрсдэл багатай, импорт тасалдахгүй гэсэн үг.
Гэвч нөгөө талд Монголбанкны алдагдал гэдэг том асуудал байсаар байна. Алдагдал нь валютын нөөцөд шууд сөргөөр нөлөөлөхгүй ч, валютын ханш, экспортын орлого, дотоод инфляц, гадаад гэрээ зэрэгт хамааралтай. Валютын нөөц хангалттай байвал, төв банк эдгээр эрсдэлийг зохицуулж чадна. Нэг нь улсын гадаад чадавх, нөгөө нь төв банкны дотоод балансын үр дүн.
Уг нь 2023 оны байдлаар Монголбанкны алдагдал хоёр тэрбум ам.доллар буюу 7,4 их наяд давсныг ОУВС анхааруулсан. 2019-2023 оны хамгийн өндөр алдагдалтай жилүүд хэмээн тодорхойлж байв. Түүнээс хойш дээрдсэнгүй. Алдагдал нэмэгдсэн үү гэхээс хасагдсангүй. 2025 оны хагас жилийн аудитын тайланд Төв банкны алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн тухай дурдсан. Төв банкны өр төлбөр хөрөнгөөсөө давчихсан явж буй. Зургаан жил Ерөнхийлөгчөөр суусан Б.Лхагвасүрэн энэ их алдагдлын хажуугаар нүд нь балай, чих нь дүлий явж ирж. Тухайн үед тэрбээр, "Хуримтлагдсан энэ алдагдал 1991 оноос эхлэлтэй. Нийт алдагдлын 66 хувь нь үнэт цаасны хүүгийн зардал" хэмээн хэлж суусан юм.
Тэгэхээр 2025 оны сүүлээр томилогдсон шинэ Ерөнхийлөгч С.Наранцогтыг олон асуудал хүлээж байгаагийн нэг нь долоон их наядын алдагдал. Энэ бол Монгол Улсын төсвийн ТАВНЫ НЭГТЭЙ тэнцэх хэмжээний мөнгөн дүн.
Алдагдлыг задалбал,
- Алдагдлын 67% нь Төвбанкны үнэт цаасны төлбөр гарсан
- Ипотекийн зээлийн үлдэгдэл
- БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн 6 тэбум юанийн үлдэгдэл /13 жилийн өмнө авсан 15 тэрбум юанийн зээл/
- Урт хугацаатай своп дийлэнхийг эзэлжээ.
Монголбанкны тэнцлийн пассив буюу өр төлбөр талд Хятадын ардын банкнаас авсан своп зээл бүртгэлтэй. Төгрөгийн юаньтай харьцах ханш сулрахад ханшийн тэгшитгэлийн алдагдал нэмэгдэж, ханш чангарахад алдагдал буурна гэсэн үг юм. Төв банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах. Удаан хугацаанд алдагдалтай ажиллавал төв банкны бие даасан, хараат бус байдал болон мөнгөний бодлогын үр нөлөөнд сөргөөр нөлөөлнө. Гол үүргийнх нь нэг болох инфляцыг нам түвшинд барих чадвараа алдана. Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрнэ.
Төв банкны алдагдлыг Засгийн газар төлнө гэж хуульд заасан байдаг. Төв банк/Монголбанк/-ны тухай хууль, 381дүгээр зүйлд,
1.Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ. /Энэ зүйлийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
Гэхдээ хэзээ ч ийм үйл явдал болж байгаагүй. Өөрөөр хэлбэл Засгийн газар Төвбанкны алдагдлыг нөхсөн үнэт цаас гаргаж байсангүй. Улсын төсвөөс бэлэн мөнгө олгох эсвэл Засгийн газрын бонд гаргах замаар алдагдлыг санхүүжүүлэхийг ОУВС зөвлөдөг. Гэвч төсвийн алдагдал өндөр, Засгийн газрын өрийн тогтвортой байдал эрсдэлтэй үед Засгийн газар өндөр дүнгээр үнэт цаас гаргах боломж хомс. Ялангуяа төсвийн орлого тасалдаж, ААН-үүдийнхээ данс хааж боож оноо арайхийж давлаа.
Тэгэхээр шинэ Ерөнхийлөгчийн ажиллах төлөвлөгөө, авах арга хэмжээ, хэрэгжүүлэх бодлого сэлтээс ихээхэн зүйл хамаарна.
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдохдоо, "Инфляц ийм өндөр зах зээл ийм байгаа нөхцөлд мөнгөний хатуу бодлого богино хугацаанд үргэлжилнэ. Үндсэн асуудлуудаа шийдтэл алдагдлыг бууруулах боломж харагдахгүй байгаа" хэмээн хэлсэн билээ.
Монголбанк ашгийн төлөө байгууллага биш ч ашигтай ажиллах нь эдийн засгийн тогтвортой байдал, улсын төсвийн орлого, олон улсын нэр хүндэд эергээр нөлөөлдөг. Монголбанкны ашигт ажиллагаа нь валютын нөөцийн хөрөнгө оруулалтын өгөөж, арилжааны банкнуудад олгосон зээлийн хүүгийн орлого, инфляц, ханшийн тогтвортой байдлыг хангах бодлогын зардал зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Томчууд их том доллар ярих юм.Ард түмний амьдралд өгөөжтэй юм юу ч байхгүй байна.Тэгээд долларын ханшаа буулгаач.
Битгий худлаа яриач Валютийн ханш гэнэт 7 тэрбум хүрэх гэж юу байх вэ дээ
7- тэрбум доллар гэдэг сенсаци бол зүгээр л үхширсэн МАН мафиуудын иргэдийг тайвшруулах, хууран мэхлэж цаг хожих гэсэн ээлжит заль мэхээ өөр юуу ч биш!!! 7- битгий хэл 10- тэрбум доллартой боллоо ч гэж хуурч магадгүй!!! Монголчуудын амьдралд яааж нөлөөлөж үнэ тогтвожвуу гэдэг л чухал шүү Монголчуудаа!!! МАН бол ард түмний хууран мэхлэгч хулгайч МАН мөн!!
Валютын нөөц 7 тэрбум нь үнэн ч юмуу, худал ч юмуу бүү мэд. Уг нь тийм их нөөцтэй юм бол төгрөг нь яагаад улам сулараад байна. Монголбанк чинь ашигтай ажиллаж байгаа гээд л гайхуулаад байх, тэгснээ бодлогын хүүгийн зардалд 7 их наядыг цацчаад байхад инфляц нь гозойсон хэвээрээ л байх.
Мөнгө ???? дандаал
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Монгол банкыг дандаа маш сул чадваргүй хүмүүст өгөх юм. Сая бол бүр санхүүч эдийн засагч биш хүнд анх удаа өгчихлөөшт.
Хэлээд яахав, бас нөгөө Халзан Ганболд хэдийн мөрийтэй тоглож, алдсан 4 т алт шиг, 300 гаруй сая доллар шиг бүү алга болчихоосой билээ!..
Тэгээд алт,мөнгө худалдаж аваач одоо алт 5000s хүрлээ!
Өнөөдөр Монгол улсын гадаад өр 40,6 тэрбум амдолларын өр за тэгээд хүлээгдэж буй өр 40,6 тэрбум битгий хэл 50 тэрбум ам долларыг давчихсан байгааг дүр зураг энэ бол үэнэ байдал