ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хэрхэх вэ: Сэтгүүлчдийг яллаж, иргэний үг хэлэх эрхийг тэгнэсэн хууль руу анхааръя
Маргааш /2025.12.31/ намрын чуулган завсарлана.
Өнөөдөр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/ асуудлыг Хууль зүйн байнгын хороо, болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг ялладаг эл заалт нь Үндсэн хууль зөрчсөн. Мөн дан ганц сэтгүүлчдийн ч гэлтгүй иргэний үг хэлэх эрхийг зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон билээ.
Иймд, ҮХЦ-ийн энэхүү дүгнэлтийг УИХ өнөөдөр хүлээж авах эсэх нь анхаарал татах чухал асуудал юм. УИХ хүлээж авахгүй бол ҮХЦ Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх дараагийн үйл явц руу шилжиж, сунжирна. Хэрэв УИХ хүлээж авбал, Эрүүгийн хуулийн 13.14 дэхь заалтад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдана.
Олон нийт шинэ оны баярын уур амьсгалтай энэ үед Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй буцаах вий гэсэн болгоомжлол үүслээ. Эрх баригч чухал болон хулгайн хуулийн төслүүдээ иргэдийн анхаарал суларсан баяр наадмын үеийг давхцуулан оруулж ирдэг. Энэ удаад ч бас. Шинэ оны босгон дээр иргэдийн үг хэлэх, мэдэх эрхийг хөндсөн чухал асуудлыг хэлэлцэх гэж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Н учралыг нам төрөө цэвэрлэхэд одоо л анхаарах хэрэгтэй шүү ялангуяа нам юөнгө чинь алдааболох учиргүй түүхэн цаг шүү дээ!!!!!!!!!! Бүгдийг ү хуулиа ч алдаагүй байх боломж бий шүү алд биес чинь бүү алжаатугай гэж хэлье д
Сайд дарга, төрийн тэргүүн нь ажлаа хийж чадахгүй, авилгалтай, иргэд ядуурсан, ажилгүй байгааг нь шүүмжлэхээр шүүх цагдаад өгдөг дарангуйллыг зайлуулаха ёстой. Ажлаа хийж чадахгүй болшүүмжлүүлээд суух ёстой. Нямбаатар шиг уурлаад хэрэлдээд албан тушаалаараа сүрдүүлээд явбал төрийн албан хаагч биш болно.