Трамп Нетаньяхутай уулзсаныхаа дараа Иранд цохилт өгч болно гэж сүрдүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.12.29/ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг Флорида мужид хүлээн авч уулзжээ. Нетаньяхутай хамт хэвлэлийн бага хурал хийхдээ Трамп Иранд томоохон цохилт өгөх ажиллагааг дэмжиж ажиллаж болно гэж сүрдүүлсэн байна. Мөн Хамас бүлэг зэр зэвсгээ орхихгүй бол ноцтой үр дагаварт хүргэнэ гэж анхааруулжээ.
Зун болсон Иран, Израилын богино хугацааны дайны үеэр АНУ Израил ихээхэн хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Дэмжлэг үзүүлэхээс гадна Израилын бөмбөгдөж чадахгүй байгууламжуудад АНУ агаарын цохилт өгсөн билээ. Тэгвэл тэр цохилтоос хойш Иран зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрөө дахин сэргээхээр ажиллаж байж магадгүй гэж Трамп хэлсэн байна.
Иран өнгөрсөн долоо хоногт Иран пуужин туршсан гэдгээ мэдэгдсэн. Тус улс энэ сард хоёр удаа пуужин туршсан юм. Нетаньяху өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ Израил Ирантай мөргөлдөөн үүсгэх эрмэлзэл байхгүй гэсэн ч Техраны явуулж буй үйл ажиллагааг Трамптай хэлэлцэнэ хэмээсэн билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.