Гадаад мэдээДЭЛХИЙ

Бейонсе ам.долларын тэрбумтан болжээ

Алдарт дуучин Бейонсегийн хөрөнгө тэрбум ам.долларт хүрсэн гэж “Forbes” сэтгүүл мэдээлжээ. Ингэснээр тэр тэрбум ам.долларын хөрөнгөтэй тав дахь дуучин болсон байна. Энэ жил явагдсан “Cowboy Carter” аялан тоглолт нь тасалбарын борлуулалтаас 400 сая ам.долларын ашиг олж, мерчендайзын борлуулалт нь 50 сая ам.долларын орлого олсон. “Cowboy Carter”-аас өмнө нь хийсэн “Renaissance” дэлхийн аялан тоглолт нийтдээ 579 сая ам.долларын орлоготой байсан билээ.

Түүний нөхөр Жэй Зи 2019 онд “Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтад орсон. Тэрбээр тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны дуучин юм. Бейонси, Жэй Зигээс гадна Рианна, Брюс Спрингстин, Тэйлор Свифт нар тэрбумтан дуучдын жагсаалтад багтдаг. Бейонсе нь хэд хэдэн брэндтэй ч гэсэн түүний хөрөнгийн ихэнх нь аялан тоглолт болон дууны каталагогоос орж ирдэг орлого бүрдүүлдэг юм.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button