Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд нас ахихад дархлааны системийг “дэмжиж” болох арга илрүүлжээ

Хүн нас ахих тусам дархлааны тогтолцоо нь сулардаг. Тухайлбал дархлааны системийн Т эсүүдийн тоо цөөрч, үлдсэн эсүүд нь бактерийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх нь удааширдаг байна. Үүнээс болоод ахмад настнууд халдварт өртөх магадлал өндөрсдөг.

Энэ асуудлыг шийдэхийн тулд Массачусетсийн технологийн хүрээлэн болон Броад хүрээлэнгийн эрдэмтэд нэгэн арга боловсруулжээ. Тэд элэгний эсийг түр хугацаанд өөрчлөх замаар Т эсийн үйл ажиллагааг дэмжих арга олсон байна. Т эс нь сэрээ булчирхай хэмээх эрхтэнд боловсордог. Сэрээ булчирхай нас ахих тусам үйл ажиллагаа нь саараш онцлогтой. 

Сэрээ булчирхай ба Т эсийн үйл ажиллагаа

Сэрээ булчирхай бол зүрхний урд байрлах жижиг эрхтэн юм. Тус эрхтэн Т эсийн ялгаран хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сэрээ булчирхай нь ялгаран хөгжилд оролцохоос гална Т эс амьд үлдэхэд тусалдаг бодисуудыг ялгаруулдаг байна.

Гэвч залуу наснаас эхлэн сэрээ булчирхай агшиж эхэлдэг. Үүнийг сэрээ булчирхайн хатингаршил гэж нэрлэдэг юм. Ингэж хатангаршснаар бие махбодь шинэ Т эс үүсгэх чадвар нь буурдаг. Хүн 75 нас хүрэхэд сэрээ булчирхай бараг ажиллахаа больдог байна.

Өмнө нь эрдэмтэд Т эсийн ажиллагааг дэмжихийн тулд цусанд эм тарих аргад төвлөрч байсан юм. Гэьч энэ арга нь сөрөг нөлөө ихтэй байв. Харин бусад судлаачид үүдэл эс ашиглан сэрээ булчирхайг дахин ургуулахыг анхаарч ажиллаж байжээ.

Тэгвэл “MIT”-гийн Эрдэмтдийн боловсруулсан арга нь сэрээ булчирхайн үйл ажиллагааг орлуулах зорилготой юм.

Эрдэмтэд мРНХ бүхий тариаг хулганы элгэнд тарьжээ. Ингэснээр сэрээ булчирхайн ялгаруудлаг дархлааны тогтолцоонд эерэг нөлөө үзүүлдэг бодис элэгний эсээс ялгарч эхэлсэн байна.

мРНХ тариулсан хөгшин хулганууд илүү чанартай Т эс ялгаруулжээ. Мөн хорт хавдрын эсрэг дархлааны эмчилгээнд илүү сайн үр дүн үзүүлж эхэлсэн юм.

Эрдэмтдийн үзэж буйгаар, хэрэв энэ аргыг хүнд хэрэглэж чадвал хүмүүс нас ахисан ч эрүүл байх боломжтой болох юм.

“MIT”-гийн профессор Фэн Жан хэлэхдээ "Хэрэв бид дархлааны системийг сэргээж, үйл ажиллагааг нь дэмжиж чадвал хүмүүсийг илүү урт хугацаанд өвчин зовлонгүй байлгахад тусалж чадна" гэжээ.

Туршилтаар олон эерэг үр дүн гарчээ. Судлаачид 18 сартай (хүнээр бол 50 орчим насны) хулгануудад мРНХ тарьсан байна. мРНХ биед удаан байдаггүй тул тэд дөрвөн долоо хоногийн турш нэмэлт тун тарьжээ.

Эмчилгээний дараа Т эсүүдийн тоо болон чадвар мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Мөн вакцин хийж үзэхэд мРНХ тариулсан хулгануудын дархлааны эсүүд энгийн хулганыхаас хоёр дахин ихэссэн байв. Энэ үр дүн нь уг арга хорт хавдрын эсрэг дархлааны эмчилгээний үр дүнг сайжруулж чадна гэдгийг харууллаа. Одоо эрдэмтэд энэ арга нь дархлааны бусад эсүүдэд хэрхэн нөлөөлдгийг нэмж судлахаар зорьж байгаа аж.

Эх сурвалж: Science Daily

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Одоо Монгол эрчүүд 50-55 насандаа бэлгийн ажил хийж чадахгүй болж дээ!!! Хамгийн сүүлийн социализмын үеийн эрчүүд арай дээр чалхтай байж!! Өмнөх үеийн эртний Монгол эрчүүд бол Жарантай, Далантай, Наянтай дээрээ үржилд орж чаддаг бахдам байжээ!! Энээс хойш бүр муудана!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Үнэн шүү залучууд хэт буруу амьдралийн хэвшил эм шүтнх болсон

Холбоотой мэдээ

Back to top button