УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Толхилцоон болоод томилгоо дүүрэн намрын чуулган өнөөдөр хаана

Үндсэн хуульд зааснаар намрын чуулган 75 хоногоос доошгүй хоног хуралдах ёстой. Энэ өдөр 31-ний өдөр таарч буй. Иймээс 2025 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр завсарлуулах магадлалтай.

Энэ удаагийн намрын чуулган толхилцоон болоод томилгоо дүүрэн байлаа. Чуулганы ихэнх хугацаанд халаа сэлгээ, томилгоо жин дарж байна.

Тухайлбал, нэн түрүүнд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, унагаалгүй үлдээсэн. Парламентын дарга Д.Амарбаясгаланг Н.Учралаар сольсон үйл явдал өрнөв. Мөн нэг дэд даргаа буюу Х.Булгантуяаг Ж.Бат-Эрдэнээр сэлгэсэн. УИХ-ын ЕНБД Б.Баасандорж Л.Өлзийсайханаар солигдсон. Хэд хэдэн сайдуудыг өөрчилсөн. Б.Энхбаяр, М.Бадамсүрэн, Х.Ганхуяг нар орж ирэв. МАН-ын бүлэг Ж.Батжаргалыг даргаараа баталгаажуулсан. Нийслэлийн Ерөнхий прокурор М.Чинбатыг улираасан. Монголбанкны Ерөнхийлөгчөөс Б.Лхагвасүрэнг буулгаж, С.Наранцогтыг суулгав. 16 дэд сайдыг шинээр нэмж томилсон. 20 гаруй оронд Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарыг томилсон. ШЕЗ-ийн шүүгч бус хоёр гишүүнийг сонгов.

Эрх мэдэл, албан тушаалын бялуугаа ийн хүртэцгээсэн.

Энэ чуулганаар төсвийн төслийг таван үе шаттай шинэ дэгээр хэлэлцэн баталсан. Өмнөх чуулганаар асуудал дагуулж гацсан төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалт тодорхой болсон. Гэхдээ л төсөв хэлэлцэх хугацаагаа “хэрэлдэж” барцгаасан билээ. МАН-ынхан даргынхаа сунгаанаас болж хоёр тал болж байгаад төсөв хэлэлцэх ихэнх хугацаагаа “алсан”. Нэмээд экспортын бүтээгдэхүүн нүүрсний үнэ унаж, 2.2 их наядын алдагдалтай төсөв баталсан. Тэгэхээр тус орлогыг яаж нөхөх үү гэдэг асуудал оны төгсгөлд шийдлээ олоогүй хэвээр өндөрлөж байна.

Бие даасан хууль баталсан нь тун цөөхөн. Голчлон нэмэлт, өөрчлөлт “засвар” хий­лээ.

Баталсан хуулийн төслүүд: 

  • 2026 оны төсвийн тухай хуулиуд 
  • 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 
  • 2026 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд 

Баталсан тогтоолууд: 

  • Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоол /ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн/ 
  • Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол, Казахстаны ЗГ хоорондын хэлэлцээр 
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоол
  • Оюутолгойн асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн тогтоо­л

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button