НИЙГЭМНийгэм мэдээ

"Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүд ТҮК-ийн ажилчдад халуун аарц, бэлэг өгчээ

Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо тэргүүтэй "Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүд нийслэлийн дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдад халуун аарц болон шинэ жилийн гарын бэлэг тараасан байна. Тэд 2025 оны отгон өдөр буюу өнөө өглөөний 05:00 цагт төв талбай дээр цугларч хотын дөрвөн тал руу хуваарилагдан явж нийт 100 гаруй хүнийг халуун аарцаар дайлж, шинэ жилийн бэлэг өгчээ.

Энэ тухай цахим хуудаснаа "Улсын минь нийслэл Улаанбаатар хотыг цэвэр, цэмцгэр байлгадаг эрхэм хөдөлмөрч хүмүүсээ баярлууллаа" хэмээн бичсэн байна. Ташрамд "Тэргүүн Богд" бөхийн дэвжээн нь энэ онд байгуулагдсан бөгөөд Улсын наадмын түрүү бөх тодроод буй юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ улсын иргэд бүгд л хичээгээд байх олон улсад нэрээ гаргаж ядарсан нэгэндээ бэлэг түгээж өвдсөн нэгэндээ хандив цуглуулж,аминдаа л мачийгаад байдаг гэтэл дээд түвшиндээ түй ч байхгүй олон улсад нэр хүндээ алдаж оргон зайлж дотоод гадаадаас хор найруулж суух яах вэ таминь ээ

Зочин
Зочин

Гайхалтай халамжтай мундаг залуустаа амжилт Золбоо харцага арслан болоорой!!

Зочин
Зочин

Золбоо харцага их хариуцлагтай сайн бөх , нийгмийн идэвх сайтай дандаа сайн үйлс бүтээж явдаг бусдыгаа хошуучлаж , амжилт хүсье .

би нь
би нь

түкийхэн чинь 3.5 цалинтай болоо биз дэ ажил нь ч зовоод бхаар ажил бишш дээ. эзнээ олоогүй бэлэг аарц уу даа

Зочин
Зочин

Хөаё би нь гэдэг хүн гуай ямар нэгэн мууүг хэлж муу энёрги цацах ёстой вмуу хэн хэнд юушаа өгнө чамд ямар хамаа бна

Зочин
Зочин

Үнэхээр бахархмаар сайхан үйл ажиллагаа зохион байгуулжээ. Та бүхэнд амжилт хүсье.

Back to top button