Украин Путиний гэрт халдаагүй гэж АНУ-ын тагнуулууд дүгнэжээ
Сүүлийн үед Украины дайныг дуусгах дипломат ажиллагаа эрч авч, талууд хэлэлцээ хийх болсон. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт /2025.12.28/ Трамп энхийн хэлэлцээнд хүрэхэд маш ойртсон гэж хэлсэн билээ. Тэгтэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гэрт Украин дроноор халдсан гэж Кремль мэдэгдсэн.
Киев үүнийг үгүйсгэж, ОХУ энхийн тохиролцоонд хүрэхээс зайлсхийхийн тулд худал мэдээлэл гаргалаа гэсэн юм. Мөн барууны албан тушаалтнууд Москвагийн мэдэгдэлд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл АНУ-ын тагнуулын албан тушаалтнууд Украин Путиний гэрт халдаагүй гэх дүгнэлтэд хүрчээ.
Нэрээ нууцалсан эх сурвалж “Wall Street Journal” сайтад хэлэхдээ АНУ-ын Тагнуулын төв газар Валдай дахь Путиний гэрт халдаагүй дүгнэсэн хэмээжээ. Харин Украины арми Новгород дахь цэргийн байгууламжид цохилт өгөх гэж оролдсон гэсэн байна. Уг нийтлэл гарсны дараа ОХУ мэдэгдэл хийхдээ, буудаж унагаасан дронуудын нэгнээс нь авсан нислэгийн мэдээллийг АНУ-тай хуваалцана гэжээ.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.