УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Том дэвсгэрт хэвлэж, төв банкийг алдагдалд оруулсан Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох уу

Бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад суудлаасаа буучихсан Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцох уу. Хуулийн байгууллага шалгах уу.

Б.Лхагвасүрэн 50 мянгатын дэвсгэрт хууль бусаар хэвлээд дотоод аудитаараа акт тогтоолгосноо нууцалсан байж болзошгүй ноцтой асуудлыг бид хөндсөн. Ойролцоогоор гурав орчим их наядыг хэвлэсэн байж болзошгүй. Энэ нь манай улсын төсвийн даруй 10 хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө. "Бэлэг дурсгалын журмаар хэвлүүлсэн" гэдгээ улстөрийнхөн дунд буюу хаалттай хүрээндээ хэлсэн гэгддэг. Ажилласан хугацаандаа “50, 100 мянгатын дэвсгэрт гаргахад ямар нэгэн сөрөг нөлөө гарахгүй” гэдэг үгийг давтсаар ирсэн. Өдгөө хэвлэгдсэн мөнгийг хэрэглэх үү, устгах уу. УИХ тогтоол гаргаагүй байхад хууль зөрчсөн үйлдлийн балаг дуусахгүй юм.

Мөн зургаан жил ажиллахдаа Монголбанкны алдагдлыг найман их наядад хүргээд байна. 2023 онд л ОУВС манайд анхааруулж байв. Гэхдээ алдагдлыг бууруулах талаар хуруу байтугай хумсаа ч хөдөлгөөгүй бололтой. Мөн Төв банкны ажилтны тоог 700-д хүртэл нэмсэн гэдэг муу нэр түүнд буй.

Ийм том асуудлуудад шалгагдах уу, зүгээр л мулталж явуулах уу. Хариуцлагын механизм гэдэг зүйл манай улсад бий юу. Хэн нэг дарга дураараа дургиж байгаад буудаг жишиг тогтсоор байна.

Эргэн сануулахад, 2019 онд Н.Баяртсайханыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилуулсан. Уг томилгоог хийхэд спикер Г.Занданшатараас гадна Монголбанканд ажиллаж байгаад, УИХ-д суусан өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлангийн нөлөөлөл үлэмж өндөр байв. Мөнхүү Г.Занданшатарт Ерөнхийлөгч асан Х.Батттулга нөлөөлсөн гэх яриа явдаг. Б.Лхагвасүрэн нь нэгэн үес Х.Баттулгын шууд эзэмшлийн “Талх чихэр” компанид ажиллаж явсан П.Дэлгэрнарангийн хадам ах/дүү нь юм. Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацид удирдах шатны ажлууд эрхэлж байсан. Нэгэн үес Дэлхийн банкны зөвлөх хийсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2019 оны арваннэгдүгээр сараас хойш хашсаар 2025 оны арваннэгдүгээр сард чөлөөлөгдөв.



Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Лхагвасүрэн даргыг муу ажилласан гэж боддог.

Иргэн
Иргэн

Энэ хүн юуугаа мэдэх вэ МАН мафиууд л үүрэг даалгавар өгнө шүү дээ!!! Монгол банк хэзээ ч МАН мафиуудын гараас мултарч бие даасан бодлого явуулж байгаагүй!!! Монгол банкны сүйрэл бол МАН балаг өөр хэнээс ч хариуцлага хайх шаардлагагүй!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Яг зөв,Монгол банкны удирдлага өөрөө дур мэдэн тэгж мөнгө хэвлэх ч үгүй.Хүнийг нэг доош нь хийхээрээ Монголчууд ёстой арай мэрэгшжээ л гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь.

Зочин
Зочин

Харин ч улс орны мөнгөний бодлогыг уруудуулахад хувь нэмэр оруулсныг нь төр засаг үнэлж Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртээсэн. Мундаг ухаантай эр дээ. Монголчуудын мангар тэнэг дээр нь далимдуулж танeц эргэсэн дээ...

Иргэн
Иргэн

Улсын ерөнхийлөгч, банкны ерөнхийлөгч 2ын инээмсэглэсэн, эрхэмсэг зурагтай биз???

Зочин
Зочин

Даварсан хулгайч, вэ, энэ яасан! 20,000₮-г хэвлэхэд 20 центийн зарда-л гардаг. Тэгэхээр тус мөнгийг хэвлэхэд багадаа 12-15 сая доллар зарцуулсан гэсэн үг. Энэ мөнгийг нэ хулгайчаар төлүүл!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юү ч мэдэхгүй байж, хэн нэгнийг муу үгээр бүү дайр.Мэдлэг, боловсрол муутай тэнэг улсууд л хүнийг доош нь хийх дуртай байдаг шүү.

Зочин
Зочин

Улс орон венесуэл болохнээ

Зочин
Зочин

Маш их бэлэн мөнгө хэвлэж тараасан, ам долларын ханш 1700 гаас 3500 төгрөг хүрсэн муу онц муу ажиллсан хүн.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин ч их сайн ажилласан, маш энгийн,элдэв маяг шуналгүй ,даруухан сайхан хүн шүү.
Юү ч мэдэхгүй байж бусдын үгээр ,өнгөц дүгнэлт хийж,гэмгүй хүнийг гэмтэн болгож муулах муухай шүү.Эргээд өөрт чинь үйл нь ирнэ гэж мэдээрэй.

Зочин
Зочин

Бүгдийг нь тэнгэр ниргэг

Зочин
Зочин

Хамгий муу Гадны нохдын бие Төлөөлөгч Лхагвасүрэн хахуулын мөнгө нь багтахгүй болоод Луйварчдын захиалгаар том Мөнгөн дэвсгэрт хэвлүүлж байгаа

Зочин
Зочин

Бүгдийг нь буудах юмсан

Зочин
Зочин

Төв банк 700 хүнтэй ?

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя

Энэ хүнд саяхан энд тэнд шагнал өгөөд мандуулаад байсан биз дээ. Харах царайны өөдгүй, халирсан тогтворгүй харцтай үл бүтэх амьтан. Сайн шалгаж хариуцлага тооцоотой билээ

Тэтгэгч
Тэтгэгч

Мөнгөний ханшийг л унагаад хүү хусаад суусан

Зочин
Зочин

Хэн нь худлаа ярьж байж болзошгүй юм байна

Холбоотой мэдээ

Back to top button