Трамп: Иран тайван жагсаал хийж буй хүмүүсийг хөнөөвөл АНУ хөндлөнгөөс оролцоно
Энэ долоо хоногт Ираны үндэсний валютын ханш түүхэн доод хэмжээнд хүрсэн. Амьжиргааны зардал өссөний улмаас санхүүгийн дарамтад орсон иргэд сүүлийн жилүүдэд үзэгдээгүй томоохон жагсаал эхлүүлсэн юм. Жагсаалын улмаас хэд хэдэн иргэн амь үрэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2026.01.02/ мэдэгдэл хийхдээ тайван жагсаал хийж буй хүмүүсийг хөнөөвөл АНУ хөндлөнгөөс оролцож, жагсагчдад тусална гэжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Иран сурснаараа энх тайван жагсагчдыг буудаж, хүч ашиглавал АНУ тэднийг аврахаас очих болно. Бид сумаа цэнэглэчихсэн бэлэн байгаа” хэмээсэн юм.
Трампын хэлсэн зүйлийг Ираны парламентын спикер Мохаммад Багер Галибаф шүүмжилж, Ойр дорнод дахь АНУ-ын зэвсэгт хүчний баазуудад цохилт өгч болно гэжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Түүнээс гадна Америкийн бүдүүлэг ерөнхийлөгч ингэж хэлснээрээ бүс нутаг дахь Америкийн төв, цэргүүд болзошгүй халдлагын эсрэг цохилт өгч болох хууль ёсны бай болж байгааг мэдэх хэрэгтэй” гэсэн байна.
Эх сурвалж: The Hill












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийн явуулга гэж ойлгогдож бна
Түүх давтагдах гээд байна. Амар амгалан байсан Ирак, Ливи, Сирийг АНУ хяналтандаа авч, баялагийг цөлмөж, ард иргэдийг нь ядууруулсан
Зөв америкийн цэргийн баазуудыг үнсэн товорго болгох хэрэгтэй тэгвэл ухаан орж магадгүй
шалтаг гаргаад өгчихвөл ч юу юугүй тэгшлээд хаячих байх. хойдуудын араас оруулчихгүй гэдгээ мэдэж л байгаа, тэр нь ч зөв биз.
АНУ ба Барууныхний олон хориг хязгаарлалтаас үүдэж эдийн засаг нь хямар ч үндэсний мөнгөн дэвсгэртийн ханш нь унаж, бослого хямрал болж байна.
Зөв америкийн