ОХУ өнгөрсөн жил 2022 оноос хойш эзлээгүй том хэмжээний газар нутгийг хяналтдаа авчээ
ОХУ-ын зэвсэгт хүчин 2025 онд дайны эхний жилээс хойш эзлээгүй том хэмжээний газар нутгийг хяналтдаа авсан байна. АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн мэдээлснээр ОХУ 2025 онд 5,600 км хавтгай дөрвөлжин талбай буюу Украины газар нутгийн 0.94 хувийг нэмж хяналтдаа авчээ. Энэ нь 2023 болон 2024 онд эзэлсэн газар нутгийг нийлүүлснээс их талбай юм .
Дайны судалгааны хүрээлэн Украин, ОХУ-ын гаргасан мэдэгдэл болон бие даасан шинжээчдийн дүгнэлтэд суурилж тооцооллоо хийжээ. ОХУ дайны эхний жил 60 мянган км хавтгай дөрвөлжин газар нутаг эзэлсэн билээ. 2025 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын арми хамгийн том ахиц гаргасан юм. Тус сард ОХУ-ын цэргүүд фронт дээр 701 км квадрат талбайг эзэлжээ. Украины арми мэдээлснээр цаг уурын таагүй байдлын улмаас ОХУ-ын зэвсэгт хүчин фронт дээр их хэмжээний ахиц гаргасан юм. Арванхоёрдугаар сард ОХУ 244 км квадрат талбайг хяналтдаа авсан нь гуравдугаар сараас хойш үзэгдээгүй бага тоо байжээ.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шш 5 жил байлдаад энэ үү ккк
Мөнгө,цэрэггүй болж байгаадаа
Кремель Украин луу яг яагаад ямар учраас дайрсан юм бэ
Худал шаа