Нийгмийн

524 мянган тэтгэвэр авагчдад 496 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт олгожээ

Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн билээ.

Энэ хүрээнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 524.7 мянган тэтгэвэр авагчдад 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт цаг хугацаанд нь бүрэн олгосон байна.

Мөн хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 478,000 төгрөгөөр тогтоожээ.

65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох нийгмийн халамжийн бусад тэтгэврийн хэмжээг 432,000 төгрөгөөр тогтоов.

Асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330,000 төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484,000 төгрөгөөр тогтоогоод байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо 2024 онд 509,043 байсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 11.8 мянган хүнээр нэмэгдсэн дүн юм. Харин 2025 онд 14.9 мянгаар нэмэгджээ.

Түүнчлэн 2024 эхний 11 сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдаж буй хүний тоо 2.6 сая болсон нь өмнөх жилийн мөн үеэс 13 мянгаар буурсан үзүүлэлт болов. Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг иргэдийн 49.6 хувь нь 0-18 насны хүүхдүүд байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочизочинзочин
Зочизочинзочин

Инфляцын өсөлтийн дагуу тэтгэвэр нэмэх хуультай. Энэ жил тэтгэврийг 8,6% нэмэх яасан бэ

уншигч
уншигч

Нийт дүнгээрээ их мөнгө зарцужлжээ баярллаа. Тэгэхдээ хулгайчуудын авсан мөнгө арай их байх тиймээ. Баярллаа.

Иргэн
Иргэн

Ийм их баялагтай орны ийм цөөхөн иргэдээ дэндүү дорой амьдруулж чадаж байгаа та нарыг тэнгэр ниргэг!!! Нэг их гайхуулсан юм алга.

Зочин
Зочин

Инфляцийн өсөлтийн дагуу нэмэх хуультай. 8,6% иар тэтгэвэр нэмэх яасан бэ

Зочин
Зочин

6 хүн тутмын 1 нь тэтгэврийн хөгшин юмуу, арай арай. Одоо бас хэдэн хүн тутмын хэд нь хүүхэд бгаа бол, за тэгээд тэр тэтгэмж авч бгаа хөгжлийн бэрхшээлтэнгүүд гээд хасаад тэгэхээр чинь энэ улсад чинь ажил хийж баялаг бүтээж байгаа(ид ажил хөдөлмөрийн насны) хүмүүс чинь ер нь хэд байгаа юм бээ эвий эвий тэд нарыгаа өрөвдчихлөө.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Зочин

Насандаа хүрээд хууль ёсны тэтгэвэрт гарсан хүн 330.000 орчим байдаг юм билээ. Дээр нь ажилласан жил 20 жил хүрээгүй буюу хувь тэнцүүлсэн тэтгэвэр ( бүр амьдралдаа огт ажил хийж үзээгүй хүмүүс 200.000 төг тэтгэвэр авдаг юм байна шүү. ) эд нар нийлээд 524. 000 болдог гэнэ. Амьдралдаа НД огт төлөөгүй ажиллаагүй хүнд тэтгэвэр өгдөг өө болимоор юм. Энэ бол улсаар насаараа тэжээлгэсэн аймшигтай халамж....

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг
Reply to  ЗОЧИН

Монгол улсын иргэн учраас ,ажил хийгээгүй ч ,хамгийн бага мөнгийг авдаг...дахин хэлье...Монгол улсын иргэн тул,Монгол хүнд өгдөг..

ЗОЧИН
ЗОЧИН

Алтан чимэг чи тэр огт ажил үзээгүйчүүдийн нэг бололтой

Зочин
Зочин

Зүгээр л доромжлол Үнэн.Зөв мэдээлэл өгөөч.Ер нь 2 сая төг цалинтай хүмүүс амьдралд хүрэлцэхгүй гэж бхад нэмээд нэмээд 700к авдаг ахмадуудыг яаж амьдар гээд бгаан бэ?80к нэмлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй ш дээ .1сая 500 болгочуул ахмадууд зээл авах нь багасна ш дээ.Ядаж эмнэлэгтээ хэвтаюэж эмчлүүлнэ шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tiishdee, yg vnen helj bna

Гашуун үнэн
Гашуун үнэн

Заданшатарыг шүүхэд өг.инфляцын мөнгийг дур мэдэн нэг хэсэг тэтгэвэр авдаг ахмадын мөнгийг нөгөө тэтгэвэр авагчидад өгч хүний эрхийг ноцтой зөрчлөө. Жишээ нь 2сая төгрөгний цалинтай хүний цалингийн 5зуун мянгыг нь 8зуун мянга авдаг хүнд өгч байна гсэн үг биз дээ. Энэ засаг үнэн чадамжгүй огцорох хэрэгтэй.

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Юун 496-н тэр бум бэээээ....41-н тэр бум байна ш дээ....болиочээ....524000-мянгаа 80.000 -үржүүлээд 41-н тэр бум....хэрвээ 496 тэр бум өгсөн гэвэл 1 хүнд 900.000-н төгрөг оногдож байна...энэний учрыг олж...ард түмэнд эргэж мэдээлнэ үү...!!!!...?????

Зочин
Зочин

Улсад хадгалуулсан мөнгөө авах гэсэн болохоос биш төрөөс халамж хүсээд байгаа биш гэдгийг дээр доороо сайн мэдэх ёстой.

Зочин
Зочин

ТЭТГЭВЭРТОГТООЛТОО ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.20ЖИЛИЙН ӨМНӨ ХАЖУУ АЙЛД АЖИЛ ХИЙДЭГ ХҮНГҮЙ АВТОБУСНЫ МӨНГӨ ГУЙГААД ЯВДАГ БАЙСАН АЙЛ БҮГД ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭРТ БҮР ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМРАГДСАН БАЙХЫН.ажил хийдэг хүмүүсийн ЖИЛ,НАСЫГ нэмсэн байна.2022оноос НД-ийм журам мөрдөж эхэлсэн байна.Шал худлаа журам байна.!!!

Ой санамжтай хүн, тиймээ
Ой санамжтай хүн, тиймээ

Нүүрсний хулгай: хэдэн арван их наяд бхд

Зочин
Зочин

Худалч новшнууд

Зочин
Зочин

Их мөнгө өгсөн шиг л санагдаж бга юм бхдаа

Зочин
Зочин

ӨРХ ТОЛГОЙЛСОН ХҮН 1-18 насны дөрвөн хүүхэдтэй заавал байх ёстой юм гэнэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ug ni 3 gj bsn bizde umnu ni, odo 4 boltsonu?

Зочин
Зочин

МОНГОЛ ҮР ХҮҮХЭД ЧИНЬ 2000-ОНООС ХОЙШ ТӨРСӨН Л БОЛ 65 НАС ХҮРЧ ТЭТГЭВЭРТ ГАРАХ ЦААШЛААД 67 НАС БОЛГОСОН ХУУЛЬ ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ ГАРГААД БУУСАН БАЙНА.

Зочин
Зочин

+80.0₮!? Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх билээдээ....

Irgen
Irgen

Ih giigvvlj dee Bulainuud chini Uursdiinhuu Luivar hilgaigaa tsegtsel zaaaaa !

Зочин
Зочин

Асан Баярцогт шиг л олон тоо хэлж иргэдийг төөрөлдүүлж байна даа. Нэмсэн нэмэгдлээ хэлэхдээ ичээд байдаг юм байна.

Зочин
Зочин

Ямар аймаар нэмсэн бэ.яаж дуусгах уу

Зочин
Зочин

524000 ахмадыг 80 мянгаар үржүүлээд 40гаран тэрбум л гараад байх юм.Бүх лсайтуудаар телевизийн сувгуудаар 400 гаран тэрбум гээд бичээд байх юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нэмэгдэл, үндсэн тэтгэврийн ХАМТ гэсэн бнаа. Гэхдээ тэтгэвэр бол халамж биш өөрийнхөө төлсөн шимтгэлд даатгалын төлбөрийг буцаан авч буй төлбөр. Халамж, тэтгэврээ салгаж ойлгож, салгаж мэдээлж байх хэрэгтэй. Мөн инфляцитай уялдуулж 8.96% нэмэх хуулиа зөрчсөн. ЗГ нь хүртэл хуулиа зөрчиж попордог дампуу улс...

Холбоотой мэдээ

Back to top button