Он гарснаас хойш Украин Москвад руу өдөр болгон дрон нисгэж байна гэж ОХУ мэдэгдлээ
ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдэл хийхдээ, он гарснаас хойш Украин өдөр болгон Москва руу дрон нисгэж байна гэжээ. Ням гарагийн /2026.01.04/ шөнө дунд гэхэд ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем Москвагийн ойролцоо 57 дрон илрүүлсэн байна. Харин ОХУ-ын газар нутагт нийт 437 дрон устгажээ.
Өдөр тутам Москваг онилж байна гэдэг нь Украины агаарын цохилт өгөх стратеги өөрчлөгдсөнийг харуулж буй. Учир нь Украины арми зөвхөн бэлэг тэмдэг бүхий өдрүүдээр Москвад агаарын цохилт өгдөг байсан билээ. Одоогийн байдлаар Украин ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд хариу өгөөгүй байгаа юм. Сүүлийн үед Украин ОХУ-ын газар нутгийн гүнд агаарын цохилт өгөх болсон. Тэдгээр цохилт нь зэвсэгт хүчний хангамжийг тасалж, эрчим хүчний дэд бүтцэд хохирол учруулах замаар Москвагийн дайны зардлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхэхдээ үхэр буугаа тавина аа гэж...
өнөө маргаашгүй үхлэ гэж ояа маанагууд гаслаад бүтэн 4 жил боллоо
зөв шүү дээ.Үхлийн хариуд мянган дрон гэж шинэ хэлц гарсан нь учиртай. Манайханд хариу барих ганц дрон байдаггүй л байхдаа хэ..хэ..
уйлдаа уйл маанаг хулмас оросуудаа
Азийн БУУНЫ НОХОЙ, FUCK YOU сармагчин.