Гадаад мэдээДЭЛХИЙ
Иран Израилын талд тагнуул хийж байсан гэж буруутгагдсан хүнийг цаазаар авчээ
Израилын талд тагнуул хийж байсан гэж буруутгагдсан хүнийг Иран лхагва гарагт /2025.01.06/ цаазаар авсан байна. “Mizan” агентлаг мэдээлснээр тагнуулын хэрэгт буруутгагдсан хүн нь Али Ардестани байжээ.
Олон жилийн хугацаанд Израилтай дайсагнаж буй Иран тус улсын тагнуулын албатай холбоотой гэж үзсэн олон хүнийг цаазаар авсан. “Mizan” агентлаг мэдээлэхдээ “Моссадын (Израилын тагнуулын алба) талд тагнуул хийж, улсынхаа нууц мэдээллийг өгсөн Али Ардестаниг Дээд шүүхийн зөвшөөрлийн дагуу цаазаар авсан” гэжээ. Сүүлийн жилүүдэд Иран Израилын талд тагнуул хийсэн гэх ял оноохоо эрс ихэсгэсэн байна. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Иран Израил хоёр дайтаж, АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгсөн билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх орныхоо эрх ашгийг худалдсан хэн болгоныг үл цаазалваас ийм юм болох учир
Баяр Цогт, С.Баяр, Баабарыг цаазлан хороосугаы!