Зээлийн хүүг бууруулах хугацаа дуусахад 23 хоног үлдлээ
12-р сард "Оюу Толгой"-н асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголоор Монголын талаас Рио Тинто компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Онтрэ ресурсын эзэмшиж буй Жавхлан, Шивээ толгой лицензүүд дээр Монголын төр ямар байдлаар оролцох зэрэг хэд хэдэн гол агуулгууд дээр санал нэгдсэн.
Ингээд Хянан шалгах түр хорооноос гарсан санал дүгнэлт бүхий тогтоолын төслийг байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн, улмаар батлуулж, Засгийн газарт чиглэл болгохоор болсон билээ.
Өнөөдрийн байдлаар Монголын тал Рио Тинто-гоос 11.1 хувийн хүүтэй зээл авч, хөрөнгө оруулалт хийсэн нь 16 жилийн хугацаанд 20 тэрбум ам.долларт хүрч, анхны зэлийн хэмжээгээ давсан. Ингээд гэрээнд тусгасны дагуу долоон жил тутам зээлийн хүүг бууруулах асуудлыг ярилцах ёстой атал бид 2018 онд энэ боломжоо эдлээгүй. Хянан шалгах түр хорооноос гаргасан тогтоолд, төслөөс хүртэх өгөөжийн хэмжээг 53 хувиас доошгүй, Онтрэ-гийн хоёр лиценз дээр АМНАТ авах эсхүл 34 хувийг эзэмших талаар тусгав.
Түүнчлэн уг хоёр лицензийг Монголын талтай хэлэлцэлгүй Оюу Толгой ХХК руу шилжүүлсэн зэрэг асуудал нь хуульд нийцсэн эсэхийг дахин нягталж, хэрвээ хуульд нийцээгүй гэж үзвэл цуцлах агуулгыг ч мөн багтаасан юм.
Засгийн газраас хүүг бууруулах асуудлаар Рио Тинто, Оюу Толгой-н удирдлагуудтай уулзаж, хэлэлцээ явагдаж буй талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар уг хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр зээлийн хүүг бууруулах албан ёсны хэлэлцээ энэ сарын 31-нд буюу 22 хоногийн дараа дуусна хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Хэрвээ энэ хугацаанд тодорхой шийдвэрт хүрч чадаагүй тохиолдолд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацааг сунгах аж.
Рио Тинто-гийн зүгээс Монголын Засгийн газарт танилцуулсан зээлийн хүүг бууруулах санал нь хүлээлтэд хүрээгүй учир ийн хэлэлцээ сунжирсаар байна.
Хэдийгээр тус компанийн гол ашиг төмрийн хүдрээс бүрддэг ч Рио Тинто стратегийн чиглэлээ зэс рүү эрчимтэй эргүүлж, 2030 он гэхэд жилд нэг сая тонн зэс үйлдвэрлэх зорилт тавиад байгаа. Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, дэлхий нийт ногоон эрчим хүчний шийдлүүдийг өргөн нэвтрүүлэх хэрээр эрэлт нь өснө гэж тооцогдож буй. "Рио Тинто" Оюу Толгойн зэсийн гарцыг энэ онд 50 хувь нэмэгдүүлж, 2026 онд ойролцоогоор 15 хувь өсгөх төлөвлөгөө нь хэвийн хэрэгжиж байгааг зарласан бөгөөд Рио Тинто-гийн өсөлтийн хамгийн том боломжуудын нэг юм.
Иймээс тус компанийн хувьд алт, зэсийн ирээдүй бүхий Оюу Толгой орд дээр Монголын Засгийн газартай тодорхой ойлголцолд хүрэхээс аргагүй нөхцөл үүсэж буй юм.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАРИЛЦАН АШИГТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХГҮЙ БОЛ РЕО ТИНТОГ ХӨӨЖ ГАРГА. БИД ӨӨРСДӨӨ 100 ХУВЬ ОЛБОРЛОЖ, БОРЛУУЛЖ ЧАДНА.
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger
Гэмгүй монгол залуусийг тагнуулд ажилд авна гэж худлаа хуурч бузар зорилгодоо ашиглахаа болино уу
Хөөж гаргавал таарна.