Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Ажилчдаа аялалд явуулна хэмээн 56 сая төгрөг залилуулжээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ.

Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд ялангуяа шинэ оноор БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн улс руу аялал жуулчлалын шугамаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой цахим орчинд гадаад улсад аялах иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Ажилчдаа аялалд явуулахаар 20 сая төгрөг, аялалд явахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулсан” гэх гомдол мэдээллүүд тус бүр бүртгэгдэн шалгагдаж байна.

Гадаад улсад аялал жуулчлалын компаниар зуучлуулан аяллаар явах гэж байгаа тохиолдолд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг сайтар судалсны үндсэн дээр бусдад эд хөрөнгө шилжүүлж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ, бүү үзэгд гэж!..
Албан тушаалд хүрэв үү, үгүй юү, Ард түмний хөрөнгө, төсвийн мөнгөөр наргиж эхлэх юм аа!!!
Тэмүүжин Чингис шиг буруутан, булхайтан, хугайчид, тонуулчид, дээрээмчид, урвагчдын арьсийг хуулах ИХ ЗАСАГ ХУУЛЬ үйлчлүүлэх Эх орноо, хүн ардаа гэсэн ГАНЦ ААВЫН ХҮҮ байдаггүй юм байх даа!!! Өөрөөр өнөөгийн монгол хүнийг ухааруулж, хүмүүжүүлж, за тэгээд Улс орноо хөгжүүлж, хүн ардаа жаргаж чадахгүй 21р зууныг барах юм байна аа!!! Найдлага үл харагдана...

Холбоотой мэдээ

Back to top button