Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин Украины дайныг ариун даалгавар гэж нэрлэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2026.01.07/ Москва дахь Гэгээн Георгийн сүмд болсон Үнэн алдартны шашны Зул сарын баярын арга хэмжээнд оролцсон байна. Тэрбээр баяр тэмдэглэх үедээ Оросын цэргүүд ариун даалгавар гүйцэтгэж байна гэж хэлжээ.

Кремль мэдээлснээр Путин “Өнөөдөр бид Христ мэндэлсний гайхалтай, гэгээлэг баярыг тэмдэглэж байна. Бид Эзэнийг аврагч хэмээн нэрлэдэг. Учир нь тэр дэлхий дээрх бүх хүмүүсийг аврахаар ирсэн. Үүнтэй адил ОХУ-ын дайчид үргэлж даалгавраа биелүүлж, эх орон болон ард түмнээ хамгаалдаг” гэж хэлсэн байна. ОХУ-ын түүхийн туршид цэргүүдийг дээрээс өгсөн ариун даалгаврыг гүйцэтгэдэг хүмүүс гэж ард түмэн харсаар ирсэн гэж Путин хэлжээ. Тэрбээр мөн цэргийн алба хаагчдын хүүхдүүдэд хандан Орос улс цэргүүдээрээ үргэлж бахархдаг тул тэд ч эцэг эхээрээ бахархах хэрэгтэй гэсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

трамп чи нээрээ энэ дэлхийд сайн сайхан байдал тогтоох хүсэлтэй юм бол Путиныг хазаарлаач. Жижиг улсыг л дээрэлхэхээс өөр юу л чадаа аж.

Зөнч
Зөнч

путлэр мэдрэл

Иргэн
Иргэн

Тусгаар улс дайран энгийн иргэдийг буудаад,орон сууцыг нураагаад үүнийгээ ариун гэхээр юм болох вэ?

Зочин
Зочин

Солиотой шизофренитэй өвгөн

Зочин
Зочин

BUZAR OROS HULMAS CHIN

Зочин
Зочин

Цус нулмис урсгах нь Оросын КГБ-гийн "ариун үйлс" мөн л дөө, чекист Путлер тангарагтаа үнэнч л бна !!!

Холбоотой мэдээ

Back to top button