
Counter Strike-2 (CS2) тоглоомын тухайн жилийн шилдэг 20 тоглогчийг HLTV байгууллага жил бүр тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн оны шилдгүүдийг албан ёсоор зарлах “HLTV Awards 2025” ёслол 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Сербийн Белград хотод зохион байгуулагдах юм.
Тэрчлэн ёслолын өдөр хүртэл HLTV тухайн оны ТОП-20 тоглогчдыг өдөр бүр нэг нэгээр нь танилцуулж, тухайн тоглогчийн улирлын амжилт, статистик, нөлөөллийг онцолсон дэлгэрэнгүй нийтлэлүүдийг цувралаар хүргэдэг. Одоогоор 20-12 дугаар байр хүртэлх есөн тоглогчийн нэрийг зарлаад байна.
Тэгвэл “The MongolZ” багийн тоглогч асан М.Азбаяр буюу “Senzu” HLTV-ийн 2025 оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Ингэснээр Senzu ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу 5-7 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн цахим спорт сонирхогчид болон судлаачид үзжээ. Мөн 19 настай Senzu "CS2"-ын ТОП-20 жагсаалтад багтсан анхны Монгол тоглогч болсноороо онцгой амжилтын эзэн боллоо. Үүний зэрэгцээ “The MongolZ” багийн бусад тоглогч үлдсэн 11 байрны аль нэгт багтах боломжтой талаар фенүүдийн хүлээлт өндөр байгаа юм.

Өнгөрсөн оны Senzu гаргасан онцлох амжилтууд:
- М.Азбаяр 2025 онд өндөр зэрэглэлийн дөрвөн томоохон тэмцээнд хамгийн сайн үзүүлэлттэй тоглогчоор шалгарсан байна. Энэ нь түүний улирлын турш тогтвортой форм, багтаа үзүүлсэн нөлөөлөл, чухал тоглолтуудад гаргасан шийдвэрлэх хувь нэмрийг илтгэх гол үзүүлэлтүүдийн нэг болжээ.
- Түүнчлэн “The MongolZ” багтайгаа 2025 онд өндөр зэрэглэлийн нэг тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд дэд байр, таван тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээллээ гүйцэт уншиж мэдээлж баймаар байна аа. 2026.01.09--ны байдлаар 5-20 байрыг аль хэдийн танилцуулсан шүү дээ.
Манайхаас өөр хүн бн уу?Горьдоод л бгаа шүү.
Амьтны шуналын шүлс цагаан хэл ам сайхан хүүгээс холуур байг
Бидний бахархал. Дэлгэцийн өмнө сууж буй жаалуудын баатар нь, баяр бахдал нь, эрхэм ах нь. Тэгэхээр оодорч воо. Санаатай бна шүү.
Тоглоомын донтой пацаанууд зайл2
чи өөрөө зайл өмхий гошного минь