Гадаад мэдээДЭЛХИЙ

“Rio Tinto”, “Glencore” хоёр нийлж дэлхийн хамгийн том уурхайн компани үүсгэх хэлэлцээ хийж байна

“Rio Tinto” болон “Glencore” хоёр компаниудаа нийлүүлэх тухай анхан шатны хэлэлцээ хийж байна гэж пүрэв гарагт /2026.01.08/ мэдэгджээ. Тус хоёр олборлогчид нийлбэл 207 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий дэлхийн хамгийн том уурхайн компани үүсэх юм.

Дэлхийн томоохон уурхайн компаниуд эрчим хүчний салбарын шилжилтээс ашиг хүртэхийн тулд зэс зэрэг металлын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилготой байгаа. Ийм учир компаниуд бусад олборлогчдыг худалдан авч, уурхайн төслүүдээ өргөтгөхөөр ажиллах болжээ.

“Glencore” анх 2024 оны сүүлээр “Rio Tinto”-той холбогдон бизнесээ бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нэгтгэх тухай санал тавьсан байна. Гэхдээ тэд ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй юм.

Хоёр компани пүрэв гарагт мэдэгдэл үйл ажиллагааг нэгтгэж болох нэг арга нь “Rio Tinto” “Glencore”-ийн бүх хувьцааг худалдан авах гэжээ. Гэхдээ ямар нэгэн хэлэлцээ, тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй гэж тэд мэдэгдсэн юм. Уг мэдээллийн дараа АНУ-д бүртгэлтэй “Glencore”-ийн хувьцаа 6 хувиар нэмэгдсэн бол “Rio Tinto”-гийн хувьцаа 6.4 хувиар унаж, 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн доод хэмжээндээ хүрчээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Холбоотой мэдээ

Back to top button