АНУ Гринланд руу довтолбол Данийн цэргүүд заавал гал нээх ёстой
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цэргийн ажиллагаа явуулсныхаа дараа Данийн вант улсын Гринландыг хяналтдаа авна гэж мэдэгдсэн. Түүнийг ингэж хэлсэнд Европын холбоотнууд санаа зовж, ямар хариу арга хэмжээ авч болох талаар хэлэлцэж эхэлсэн юм.
Тэгвэл Дани улс 1952 онд баталсан цэргийн удирдамжийн дагуу хэн нэгэн Данийн газар нутаг руу халдвал цэргүүд нь дээрээс тушаал хүлээлгүй шууд ал нээх ёстой байдаг аж. Данийн батлан хамгаалах яам мэдэгдэхдээ тэрхүү удирдамж хүчин төгөлдөр хэвээр байгаа гэжээ. Хэрэв АНУ НАТО-гийн холбоотон орныхоо газар нутаг руу дайрвал олон улсад үүсээд буй хурцадмал байдал шинэ түвшинд гарна. Гринланд нь стратегийн хувьд чухал байршилтай тул АНУ-ын аюулгүй байдлыг хангахын тулд заавал хяналтдаа авах ёстой гэж Трамп үзэж байгаа билээ.
Данийн Ерөнхий сайд Метте Фредериксон анхааруулахдаа, АНУ НАТО-гийн гишүүн орон руу халдвал тус холбоо болон дэлхийн аюулгүй байдлын дэг жаяг нуран унана хэмээсэн юм.
Эх сурвалж: Euro News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
“ал нээх” ээ?
НАТО бол европын орнуудыг хамгаалах гэж байгуулагдсан гэвэл анхнаасаа худлаа шүүдээ. Дэлхийн 2-р дайн дуусаад ЗХУ дайнд сүйдсэн аж ахуйгаа сэргээх гэж зовж байхад Англи, Америкууд цэргийн эвсэл НАТО-г эхлээд байгуулсан. Үүний тулд хадны мангаа нь ЗХУ байв. Дараа нь соц орнууд түүний хариуд Варшавын гэрээний орнуудын цэргийн эвслийг нилээд хэдэн жилийн дараа байгуулсан. Энэ нь бодит түүх юм шүү. Ингээд хүйтэн дайныг бүдүүн Черчиль, тэнэг Трумен хоёр цэргийн аж үйлдвэрээ хөгжүүлэх бодлогоор харгис бодлого нь биелэл болж өнөөг хүрлээ. Варшавын гэрээний цэргийн эвсэл тарсан байхад НАТО байх ямар хэрэгтэй гэж. Энэ бүхэн нөгөө талаас тэнэг цусан толгойтой муу ёрын М.С.Горбачёвтой холбоотой. Ухвал их юм гарнадаа. Түүхээ яг бодлоготой нь уялдуулан судлах нь хамгийн зөв гарц шүү.
Сүрхий ал нээх гэж байгаад Венесуэлийн араас орох вий дээ...