Нийслэлд цас орсон учир замуудад 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ

Нийслэл хотод өнгөрсөн шөнө орсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа аж. Тодруулбал, Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 м.кв зам талбайг нийт найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэйгөөр цэвэрлэсэн байна. Мөн авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 61 тонн давс, 49 тонн бодис, 20 тонн дайрга цацсан бөгөөд Ар Гүнтийн даваа, Баруун турууны давааны зорчих хөдөлгөөн хэвийн, Найрамдал, Баруунсалаа, Зүүнсалааны зуслангийн бүсээр цас шуурсан байдалтай, төвийн болон Баянхошуу, Толгойтын гэр хорооллын замуудад зорчих хэсгийн хөдөлгөөн хэвийн байна.
Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын 280 ажилтан нуухны машин, давс, бодисын машин зэрэг 41 машин техник, 75 бичил төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна.
Морингийн даваа, Айцын даваа, гүүрнүүдэд давс, бодис цацах ажил үргэлжилж байгаа аж.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.