НИЙГЭМНийгэм мэдээ

Зохиосон дуу нь караокед дуулагдвал орлогын тодорхой хувийг авах асуудал хөндөгдлөө

Караоке болон шөнийн цэнгээний газруудад дуулагдаж буй дууны зохиолчид тодорхой хэмжээний орлого хүртдэг байх асуудлыг ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам хөндсөн. Тэгвэл уг саналыг дэмжиж МОSCA буюу Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгээс мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлдээ,

"ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам караокетэй холбоотой чухал асуудал хөндсөнд талархаж байна. Сайдын ярианд дурдагдаж буй уран бүтээлчдэд караоке баарны орлого ашгийн тодорхой хувийг хүртээх асуудал бол караоке ажилуулж ашиг олж буй эздийн хуулиар хүлээсэн үүрэг болохоос бус дуу дуулж буй хэрэглэгчдийн үүрэг огт биш. Караокеноос зохиолч, хөгжмийн зохиолчдод орлогын тодорхой хувийг олгодог энэ жишиг олон улсад хэвшил болсон зүйл юм. Яамны энэхүү санал санаачлагыг Зохиогчийн эрхийн Хамтын удирдлагын байгууллага МОSCAP зуун хувь дэмжин хамтран ажиллана" гэжээ

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зохиогчгүй орцны дуунуудаа л дуулахгүй юу даа!

Зочин
Зочин

манай соёлын нүүр царай аргагүй мөндөө ккк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Манайд Зохиогчийн эрхийн хуулийг нарийвчлан болов сруулж, хатуу мөрдөх цаг болсоон, энэ бол эхний зөв алхам шүү !

Холбоотой мэдээ

Back to top button