НИЙГЭМНийгэм мэдээ

Замын-Үүд боомтын төмөр замаар 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ

2025 онд манай улсын эдийн засагт чухал үүрэгтэй Замын-Үүд боомтын төмөр замаар БНХАУ-тай 18,3 сая тонн экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа солилцсон нь өмнөх оноосоо 1 сая тонноор илүү байна. Ийнхүү “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээ өссөн нь өнгөрсөн оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Монгол, Орос, Хятадын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөний үеэр УБТЗ-ын удирдлага Хятадын талтай хилийн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхээр тохирч чадсантай шууд холбоотой юм.

Дашрамд сонирхуулахад УБТЗ-ын Замын-Үүд өртөө байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 1956 онд Улаанбаатар – Замын-үүд - Жинин өртөө хоорондын төмөр зам баригдсанаар тус өртөө байгуулагдаж, Ази-Европыг холбосон төмөр замын шинэ коридор бий болжээ.

А.ТЭНҮҮН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button