НИЙГЭМНийгэм мэдээ
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос ₮13-14 мянгаар худалдаална

Энэ сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаалах аж. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, шалгаруулалтад оролцсон 15 ААН-ээс ес нь шалгарч, нөөцийн мах бэлтгэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 20-ноос эхлэн нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 410 цэгээр худалдаалах юм байна. Үнийн хувьд үхрийн махыг 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.