Франц: АНУ хүлээн зөвшөөршгүй санал тавивал Европ үгүй гэж хэлэх эрхтэй
Францын Гадаад хэргийн сайд Жеан Ноэл Барро баасан гарагт /2026.01.09/ хэлэхдээ, АНУ хүлээн зөвшөөрөх боломжгүй санал тавивал Европ эсэргүүцэх бүрэн эрхтэй гэжээ. Европ дахь Вашингтоны холбоотнууд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын явуулж буй бодлогууд түүхэн харилцаа, нөхөрлөлд сөргөөр нөлөөлж байна гэж дургүйцэж байгаа юм.
Барро Францын элчин сайд нарын өмнө “Хэдхэн сарын дотор АНУ-ын шинэ захиргаа бидэнтэй үүсгэсэн харилцаагаа дахин харж үзэх шийдвэр гаргалаа. Тэгэх нь зөв. Гэхдээ бидэнд ч гэсэн түүхэн холбоотны тавьж буй санал хүлээн зөвшөөршгүй байвал үгүй гэж хэлэх эрх бий. Хэчнээн түүхэн ач холбогдолтой холбоотон байсан ч гэсэн” гэж хэлжээ.
Трамп Гринландыг АНУ-ын хяналтад авна гэж буй. Барро үүнийг Владимир Путиний удирдаж буй ОХУ-аас Европт үзүүлж буй аюул заналхийлэлтэй адилтгасан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.