НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

Малчид иргэдэд зориулсан мэдээ:  11-13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 

2026 оны 01-р сарын 10-ны 20 цагаас 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27...-32 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Эг тарвагатайн бэлчирээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...- 18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +1...-4 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button