СПОРТ

ФОТО: Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд Завхан, Баянхонгор аймгийн хүчтнүүд түрүүллээ

“Мөнгөн цагариг” клубээс санаачлан 11 дэх жилдээ зохион байгуулсан бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн Спортын төв ордонд дөрвөн өдөр үргэлжлэн, өчигдөр дуусав. Тэмцээн А зэрэглэл буюу улсын, В буюу аймгийн заанаас бага цолтнуудын ангилалд болсон юм. Улсын цолтнуудын ангилалд Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд түрүүлэв. Тэд аваргын төлөөх тоглолтод Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний багийг хожсон юм. Эл ангилалд хүрэл медалийг Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн хүртлээ.

В зэрэглэл буюу аймгийн заанаас доош цолтой бөхчүүдийн ангилалд Баянхонгор аймгийн “Хонгор нутгийн хүчтнүүд” баг түрүүлж, Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд мөнгө, Орхон аймгийн “Эрдэнэт” багийнхан хүрэл медалиар энгэрээ мялаав.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button