НИЙГЭМНийгэм мэдээ
Нөөцийн махыг ₮13-15 мянгаар худалдаалж эхэллээ

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэжээ. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 373 хүнсний дэлгүүрээр өнөөдрөөс эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална.
Энэ жил хонины мах 13 мянга, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулах юм. Нийт 5000 тонн мах нөөцөлж, бэлтгэсэн бөгөөд үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байгаа аж. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийх юм байна.
Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.