НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Шатахууны нөхцөл байдал

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр энэ сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр буюу өртөөд болон замд яваа шатахуунтай 704 вагонцистерн байгаа аж.

Үүнээс,

  • АИ-92 автобензин – 191 вагонцистерн буюу 11460 тонн,
  • АИ-95 автобензин – 9 вагонцистерн буюу 60 тонн
  • Дизель түлш – 479 вагонцистерн буюу 28740 тонн
  • ТС-1 онгоцны түлш – 13 вагонцистерн буюу 780 тонн
  • Шингэрүүлсэн шатдаг хий – 12 вагонцистерн тус тус байна.

Мөн буух өртөөдөөр харвал,

Толгойт өртөө:

  • АИ-92 автобензин – 53 вагонцистерн
  • АИ-95 автобензин – 8 вагонцистерн
  • Дизель түлш – 90 вагонцистерн
  • ТС-1 буюу онгоцны түлш -12 вагонцистерн
  • Шингэрүүлсэн шатдаг хий – 8 вагонцистерн

Рашаант өртөө:

  • АИ-92 автобензин – 30 вагонцистерн
  • Дизель түлш -30 вагонцистерн
  • Улаанбаатар өртөө
  • Дизель түлш – 3 вагонцистерн

Эрдэнэт өртөө:

  • АИ-92 автобензин – 5 вагонцистерн

Дархан өртөө

  • –АИ-92 автобензин -13 вагонцистерн
  • АИ-95 автобензин – 1 вагонцистерн
  • Дизель түлш – 53 вагонцистерн

Чойр өртөө:

  • АИ-92 автобензин -2 вагонцистерн
  • Дизель түлш -31 вагонцистерн

Сайншанд өртөө:

  • Дизель түлш – 24 вагонцистерн тус тус байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-20-ны өдрүүдэд Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд зэрэг автозамын боомтоор нийт 173,182 тонн шатахуун орж ирээд байгаа юм. Тодруулбал, 69225 тонн АИ-92 автобензин, 1987 тонн АИ-95 автобензин, 96986 тонн дизель түлш, 951 тонн ТС-1 онгоцны түлш тус тус импортолжээ. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж тогтвортой хэвийн байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятадын бензин аль ШТС-д зарж байна вэ??

иргэн
иргэн

Энэ тэсгэм хүйтэнд шатахуун тасалдахгүй байгаад талархаж байна. Санал: ШТС-ууд ОРОС, ХЯТАД шатахуунаа ялгаж зарж болох уу? Иргэдэд мэдээлэл өгч байвал.

Холбоотой мэдээ

Back to top button