Давост Трамп дэлхийн компаниудын захирлуудтай уулзана
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2026.01.21/ Дэлхийн эдийн засгийн чуулганд (WEF) оролцоно. Швейцарын Давос хотноо явагдаж буй тус чуулганд оролцох гол хүмүүсийг нэг нь Трамп юм. Тэрбээр дэлхийн бизнесийн удирдагчидтай уулзах төлөвтэй байгаа гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Трамп “WEF”-д үг хэлснийхээ дараа санхүү, крипто зах зээл, зөвлөх үйлчилгээний салбарын гүйцэтгэх захирлуудтай уулзах юм. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент зэрэг АНУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтан үйл ажиллагаанд оролцоно.
Давост БНХАУ-ыг төлөөлж Шадар сайд Хэ Лифэн оролцоно. Тэрбээр өнөөдөр /2026.01.20/ чуулгад үг хэлснийхээ дараа дэлхийн компаниудын гүйцэтгэх захирлууд болон үүсгэн байгуулагчидтай уулзах аж. “WEF”-ийн зохион байгуулагчид мэдээлснээр 130 гаруй орны 3 мянга орчим төлөөлөгч, 64 орны удирдагч тус чуулганд оролцох байгаа юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.