Б.Чойжилсүрэн: Н.Тавинбэхийг шалгаж байгаа учраас элдэв зүйл яримааргүй байна, хууль шийднэ
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ингэхдээ "2025-2026 оны өвлийн оргил ачаалалд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ дээр 1800 мвт хүрэх тооцоолол гарсан. Гэтэл нэгдүгээр сарын 19-ний байдлаар 1803 мвт хүрсэн байдалтай байна. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух байгаагаас 65 нь ажиллаж, тав нь засвартай байна. Харин 49 турвин, генаратороос 43 нь ажиллаж, гурвыг нь засварлаж буй.
Станцуудын нүүрсний нөөц хэвийн байдалтай байгаа. Өчигдрөөс эхлэн цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ талаар тайлбар өгье.
/2026-01-20/-ны өглөө 06.10-т ТЭЦ-4-ийн наймдугаар зуух дээр үлээлт гарсан. Зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. 560 градустай ажилладаг зуухыг 50 градуст буулгахаас өөр арга байгаагүй. Бүх турвин, генараторууд нөөц тоноглолгүй ажиллаж байгаа нэгэнд нь гэмтэл гарахад хязгаарлалт хийх шаардлага үүсдэг.
Хоёр дахь хүндрэл. Бөөрөлжүүтийн ЦС дээр түүхий нүүрс 42 хувийн чийгшилтэй, цахилгаан зуух руу орох хэсэг дээр нүүрс хөлдөх байдал үүссэн. Одоо нэг цагийн дараагаас гайгүй болох болов уу гэсэн хүлээлттэй байна. ТЭЦ-4-өөс баригад гаргаад Бөөрөлжүүтийн ЦС дээр очиж ажиллаж байгаа. Хэдэн цагийн дараа үр дүнг бидэнд танилцуулах байх.
-Хүний гараар бүтсэн техникт эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Одоо гурван хоног нэлээд хүйтэн байх юм шиг байна-
ТЭЦ-4 дээр есдүгээр зуух буюу 500 тн ус халаах чадалтай зуух авах төслийг боловсруулаад бараг 10 жил болж байгаа. Миний хувьд 2022 онд ЭХ-ний сайдаар томилогдсон. Түүнээс хойш Улсын төсөвт суулгачих санаатай хөөцөлдөөд байгаа. Монгол мөнгөөр 360 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Харамсалтай нь үүнийг шийдэж чадаагүй. Иймд Улаанбаатар хотын дулааны асуудлыг шийдэхийн тулд ТЭЦ-5-ыг ашиглалтад оруулах шаардлагатай.
Хүний гараар бүтсэн техникт эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Одоо гурван хоног нэлээд хүйтэн байх юм шиг байна. Энэ бол дан ганц Монголд үүссэн нөхцөл байдал биш. ОХУ талдаа -50 хэмээс илүү хүйтэрч, чадлын дутагдалд орж байгаа гэх. Гэхдээ шаардлагатай эрчим хүчээ татан авсаар байна. Хэмжээг ОХУ талаас бууруулах саналыг ирүүлэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ чадлаараа хязгаарлалт хийхгүй байхыг хичээнэ гэдгийг тэд ярьж байна.
Ямартай ч цагийн өмнө 100 мвт-р дутагдаад байсан зуухыг хэвийн ажиллагаанд оруулчихлаа.
-ДЦС-3 дээр үүссэн асуудлыг тагнуул болон цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 10 жил ажилласан буюу бусдаасаа шинэ турвин байсан юм билээ-
Сэтгүүлч: 2024 онд цахилгааны үнийг нэмсэн. Шинэчлэлт хийнэ гэж тариф нэмсэн байх аа?
-2024 оноос хойш юу хийснээ хэлье. Бөөрөлжүүтийн ЦС-ийн хоёр блок барилга ашиглалтад орлоо. Хоёрдугаарт батарей хураагуурын станц байгуулсан. Барилгын засварыг хийсэн.
Есдүгээр турвин 50 мвт-ийн турвины тендер зарлагдаад явж байгаа. 2026 оны өвлийн оргил ачааллаас өмнө 11 сарын 01-нд ашиглалтад оруулахаар ажил явагдаж байна. Мөн ашиглалтын хугацаа дууссан долоодугаар турвины тендерийг зарлаад шалгарсан, 11 сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулна.
Мөн зүүн бүсийн сүлжээ дээр Дорнодыг ЦТС-ийг ашиглалтад оруулсан. Ажил хийгээгүй гэж гүтгэж болохгүй. Чадлаараа хичээж байгаа.
-10 аймгийн ДС-ийн асуудал хөндөгдөж байна. Сайдын хувиар хяналт тавьж байгаа юу?
-Энэ ажил 2008 оны Засгийн газрын үед яригдаж эхэлсэн төсөл. Улмаар 2018 онд 10 аймагт ДС барих шийдвэр гарсан. Нийт төсөвт өртөг нь 148 сая доллар. Санхүүжүүлэгчээр БНСУ-ын Эксим банк ажилласан. Анх Даваасүрэн сайдын үед тендер нь зарлагдаж, шалгарсан. Улмаар 2021 онд барилга угсралтын тендер зарлагдаад БНСУ-ын "byucksan engineering" компани шалгарсан. Би 2022 оны найман сард сайдын ажлаа хүлээн авсан. Тухайн үед уг ажил удааширсан байсан тул хурдасгах шаардлага тавьсан. Харамсалтай нь уг компани ажлаа хийгээгүй. Иймд санхүүжүүлэгч Эксим банканд санал тавьж 5-6 удаа уулзалт хийсэн. Элчин сайдтай ч мөн 7-8 удаа уулзсан байдаг.
Улмаар 2024 оны 11 сард олдохгүй байсан "Byucksan engineering"-ийн захирлыг Монгол Улсад Элчин сайд олж авч ирсэн. 2026 оны тавдугаар сарын 31-нд ажлаа дуусгаж, хүлээлгэн өгнө гэж амласан. Бид гэрээг нь сунгаж өгсөн. Харамсалтай нь 2025 он гармагц дампуурлаа зарласан. Мөн 2025 оны таван сард уг компани олдохгүй болсон тул хуулийн байгууллагад хандаж, тусламж хүссэн. Гадаад хэргийн яам, Хууль зүйн яаманд хүсэлт гаргасан.
9 сая долларын өртөгтэй зөвлөх үйлчилгээг 4-5 удаа сунгасан. Яагаад гэвэл барилга угсралтын үед зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд хяналт тавих шаардлагатай учраас тэр шүү дээ. Одоо 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Дуусахад хэчнээн төсөв шаардлагатайг Эксим банк судална. Харин бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны хавар дуусгах арга хэмжээг авч байгаа. Зээлийн хүү ашигласан хэмжээгээрээ л буй. Нэг үгээр хэлбэл 45 хувийн гүйцэтгэл дээр. Зээлийн хүү
-ДЦС-3 дээр үүссэн нөхцөл хэрхэж байгаа бол?
-Тагнуул болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоогоор шинжээч томилон ажиллаж буй. 10 жил ажилласан буюу бусдаасаа шинэ турвин байсан юм билээ.
-Н.Тавинбэх 30 хоног баривчлагдаад байна. Үүсээд байгаа нөхцөлд та ямар байр суурьтай байна?
-Сүүлд нь хэлэхэд улстөржиж, сүүлийн өдрүүдэд над руу зохион байгуулалттай дайралт ирж байна.
Н.Тавинбэх бол миний өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан хүн. Мөн ТНБД-аар надтай хамтарч ажилласан. Энэ хүний талаар хуулийн байгууллага шалгаж байгаа учраас элдэв зүйл яримааргүй байна. Үнэн мөн тогтоогдох байх.
Н.Тавинбэхтэй хамтарч ажиллаж байсан хүний хувьд тийм зүйл хийгээгүй байх гэсэн хувь хүний үнэлэмж бий. Гэхдээ үнэнийг тогтоох эрх хуулийн байгууллагад бий. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээх байх.
-Тавантолгойн ЦТС-ийн тухайд?
-Үүнд хариулт өгье. 2023 оны долоодугаар сард тендер зарласан. Хоёр оролцогч орж ирсэн, хоорондоо маргасаар байгаад шүүхийн гурван шатны шийдвэр гарсан. Тендерийг дахин зарлах шаардлага үүссэн. Гэтэл тендерийн тухай хуульд өөрчлөлт орсон. Иймд хууль өөрчлөгдөж байж дахин тендер зарлах нөхцөл үүснэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахилгааны үнийг нэмсэн байж нөөц тоноглолоо бэлдэхгүй юугаа хийж байсан мангар вэ. Энэ Чойжилсүрэн сэтгүүлч хоёрын байж байгаа царайгээ. "Турвин" байхдаа яах вэ дээ. "Турбина" гэдэг юм шүү дээ. Үнэхээр боловсрол муутай хүмүүс юм байна
Чойжилсүрэн шалгаачээ. Хэдэн дөрвөдүүд болох Хүрэлбаатар, Алтанхуяг, Чойжилсүрэн, Цэрэнбат гээд бүгд холбоотой, хуулийн нүдийг хуурч хулгай хийсэн хүмүүс мөн.
арай
odoo ene hulgaichiig shalgaach davarsan novsh
Хулгай ч луйварчид худалаа шааж байнаа
ХАМТ ШАЛГУУЛНА БАЙГАА...
Ам ажил нь зөрдөг сайд. Өнгөрсөн 10 сард л цахилгааныг 21-9 цагийн хооронд хөнгөлнө гэсэн. ГЭВЧ 6-9 цагийн хоорондох хэрэглээг 20 орчим хувиар хөнгөлсөн. Дахиад л шинэ он гараад өглөө 6-9 цагт цахилгааны хэрэглээг бүрэн хөнгөлнө гэсэн. Бас л бүрэн хөнгөлөхгүй байна.
Битгий дандаа хөнгөлөлт, халамж бодож бай, улс орон хэцүү байна, хэрэглэсэн юмаа төлж сур. Хулгайчуудын асуудал бол шүүх, прокурор хариуцах ёстой, Тэднийг ер нь ард түмнээс шууд сонгодог болмоор байна.
Энэ Чойжилсүрэнгээс өөр эрчим хүчний мэргэжилтэн монгол улсад байхгүй юм уу хашаа юм бээ. Энэ муухай юмыг сайдын суудлаас нь буулгаач, Энэ байгаа цагт эрчим хүч өөдлөхгүй нь ээ.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Davaasuren gej bas neg umhiisen belgevch baina, tusul bolgonoos 10% zavshij irsen gej yardgim bile, uguhgui bol gatsaadag
Бөөрөлжүүт дээр гэмтэл гарсанаас үүдэлтэй шдээ анхдагч бутлагч нь эвдрээд нүүрсээ татаж чадахгүй багаа гэсэн шдээ энэ талаар огт ярихгүй байгаад байна. ачаалалаа 300мВт-с 100мВт болтлоо бууруулсан байна. хувийн станцаас өндөр үнэтэй тог авч ЭХ- салбарын хамаг мөнгийг урсгаж байж яагаад ярихгүй байна вээ
BGAAG NI IH YUM GEJ BOD, BOOROLJUUT BGAAGUI BOL ENE HULGAICHUUD BIDNIIG ZUGEER HULDUUH BSAN
Тариф нэмсэн ч тэр мөнгө Бөөрөлжүүтийн станц руу шууд урсаж байгаа шдээ
Gomindanii guilagchin s###s bitgii Tom baa