Эдийн засгийн мэдээ

Монголд хөдөлмөрийн гэрээгээр гадны 9412 иргэн ажиллаж байна

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд 2022 онд 3943 байсан бол 2023 онд 6482, 2024 онд 8024, 2025 оны 4-р улиралд 102 улсын 9412 болж нэмэгджээ.

Эдгээр иргэд нь өдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох
зорилгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Харин Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр нийт 173 хүн гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн бол 2023 онтой харьцуулахад 5.5 дахин бага буюу тухайн жил 961 иргэн гадаад улс руу зуучлагдан явж байсан аж.

Хөдөлмөрийн гэрээгээр Монголд ажиллаж байгаа гадаад иргэдийн дийлэнх нь 35-39 насных, 20 хүртэлх насны иргэд хамгийн бага буюу 144, боловсролын түвшнээр авч үзвэл 3.3 мянга нь бакалаврын дипломтой, дээд боловсролтой. 3 мянга нь техникийн болон мэргэжлийн үнэмлэхтэй, 1.5 мянга нь бүрэн дунд, 1.1 мянга нь тусгай мэргэжлийн дунд боловсролтой, 334 нь магистр, доктор, 119 нь суурь болон бага боловсролтой, 5 нь боловсролгүй гэжээ.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн

  • 60.5 хувь нь Хятад,
  • 6.6 хувь нь Филиппин,
  • 5.7 хувь нь Вьетнам,
  • 3.5 хувь нь Орос,
  • 2.9 хувь нь БНСУ,
  • 2.8 хувь нь АНУ,
  • 2.4 хувь нь Бангладеш,
  • 1.5 хувь нь Энэтхэг,
  • 1.2 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын,
  • 12.9 хувь нь бусад улсын харьяат байна

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button