Top StoriesУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч уучлал үзүүлж, бас буцаачихаж болдог гэх сануулгын тухайд

2025 оны 07-р сарын 10 буюу Үндэсний их баярын наадмын эхэн өдөр ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлсний нэг нь Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч Дөнгөтийн Цоодолын охин яруу найрагч Хулан байв.

Яагаад энд түүний аавын алдар, шагналыг дурдав гэвээс ерөнхийлөгч Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэрээр гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан хэмээн ял шийтгэгдсэн хүнд уучлал үзүүлсэн бөгөөд ийм хэргээс уучлуулан хэлтэрсэн тохиолдол манайд магад үгүй биз ээ. Иймд түүний аавын улс орондоо бүтээж, туурвисан бүхнийг уужран бодолцож, шийдвэрт нь ч тодорхой нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.

Ц.Хулан өөрийг нь ял шийтгэсэн агуулгын талаар гүтгэлэг, доромжлол хэмээн саяхан цахим хуудсаараа мэдэгдсэн.

Ийн бодвол, яруу найрагч Ц.Хулан ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан уучлал үзүүлэхийг хүссэн захидалдаа гурван шатны шүүхээс өөрт нь оногдуулсан ял шийтгэлийн зүйлчэл хийгээд өөрийн гэм бурууг ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрөөгүй бололтой.

Ц.Хулан Австрали руу цагаачлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл бичжээ. Гадны тагнуулын тусгай албатай хамтарсан хэрэг учраас Ц.Хулан тусгай албаны хяналтад байхаас гадна хилийн хоригтой тул гадаад улс руу цагаачлах ч боломжгүй юм. Түүнчлэн уучлал үзүүлнэ гэдэг нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа гэсэн үг биш.

Монголын тагнуулын байгууллага дөрвөн жил тусгай ажиллагаа явуулсны хүчээр хөдлөшгүй нотлох баримтуудад тулгуурлан түүнийг гадны тагнуулын албатай хамтран ажилласныг тогтоосон байдаг. Эдгээр нотлох баримтуудад үндэслэн түүнд хуулийн хувьд зохих ёсны шийтгэлийг нь оноосон.

Ц.Хулан гэм буруугаа ёс суртахууны хувьд хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн агуулгыг ерөнхийлөгчид бичсэн захидалдаа тусгаагүй юм бол ерөнхийлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хүнд уучлал үзүүлсэн болж таарав.

Ерөнхийлөгчийн уучлал гэдэг нь хүнлэг ёсны илэрхийлэл байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг ч уучлах эрхтэй бөгөөд ямар ял шийтгэлтэй, хэн байхаас үл хамааран уучлал үзүүлэх боломжтой. Яг энэ тодорхойлолтод тулгуурлан ерөнхийлөгч уучлал үзүүлдэг бөгөөд уучлал хэрэгжиж байгаагийн цаана хууль цааз гэдэг дан ганц шийтгэгч бус өршөөх, уучлах гэсэн төрийн ёс суртахуун оршин буйн нотломж болдог.

Тиймээс ч хэнийг алагчлалгүй үзүүлдэг энэ бүрэн эрхийн цаад ёс суртахуунт шинж нь хэрэгжсэн байдлаараа олон нийтэд ил тод. Харин Ц.Хулангийн тухайд, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэнийг нь уучилсан нь төрийн тэргүүний уучлалын амин чанарт хэр нийцсэн бол, нийцсэн гэхээсээ бүр уучлал байхын цаад мөн чанарт хэр тулсан бол...Гэхдээ төрийн тэргүүн нэгэнт уучлал үзүүлсэн. Өөрөөр хэлбэл төрийн хуулийн дагуу хэрэгжиж, уучлагдсан иргэн ч Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдээ эдлэх нь ч зүй ёсных бөгөөд харин нийгэм уучлах эсэх нь тусдаа асуудал.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал яруу найрагч Ц.Хуланг дуудаж, удаа дараа үндэслэлгүй, нийгмийг төөрөгдүүлсэн, худал мэдээлэл түгээсэн асуудлаар сануулга өгчээ. Сануулга өгснийг олон нийт ч мэдэг гэж.

Хэдийгээр тусгай албад ҮАБЗ-ийн дэргэдэх хэмээн явдаг ч уучлагдсан иргэнд сануулга өгч буй нь "төр шийдвэрээсээ эргэж буцдаг" гэж буйтай агаар нэг ойлголтыг төрүүлсэн.

Төрийн тэргүүний уучлалыг хүртсэн цөөн хүн бий. Уучлалыг буцаах хууль зүйн хувьд боломжгүй ч ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ёс суртахууны уучлал үзүүлж байгаа төрийн дээд жишгийг буцаачихаж болдог зүйл мэтээр сануулга болгосон нь хэр зүйд нийцтэй вэ...

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ерөнхийлөгч зарлиг гаргаж уучлал үзүүлдэг. Гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх нь өөрт нь бий

Зочин
Зочин

Bi engiin irgenii huvid bodohod turiin uuchlal hunleg taldaa zov ch gesen undesnii ayulgui baidal geed yarihda iim hereg deer uuchlal uzuulsen ni oilgomjgui sanagdaj baina niigem bas asuuh erhtei bh

Зочин
Зочин
Reply to  Зочин

Кирилл бичгээр бичээд сурчих. Дараа нь олон юм донгос. Үндэсний аюулгүй байдал чинь 90 онд алдагдаад хятадын хараат болж МУ мөхлийн зам руугаа урагшилсаар байна. Үүнийг нь эсэргүүцэж эх орон газар шорооныхоо төлөө дуугарсан Хуланг тагнаж чагнана гэдэг бол Монгол төрд хужаагийн тагнуулууд идэвхтэй байгаагийн шинж.

Зочин
Зочин

Neg hun uuchlaluud avch bolno gehdee shuuhiin shiidver buren huchintei heveer bhad ni ard irgediig ergelzeend oruulsan asuudal bolson bh shig sanagdaj baina bi lav itgel dotoroo zorchildoj baina

Зочин
Зочин

Ene asuudliig unshihad neg l yum oilgomjtoi sanagdsan ni uuchlal bol huuli ustgasan gesen ug bish gedgiig humuus sain oilgohgui baigaad baina tegeed l margaldaj baina

Зочин
Зочин

Bi huniig zorigtoigoor demjihgui ch gesen asuuh asuult ih baina yaagaad ene udaa iim uuchlal uzuulsen be gedeg asuult nadad bol todorhoi hariu alga

Зочин
Зочин

Uls tor ni ingej todorhoigui baidlaar shiidver gargahaar engiin humuus bid yamar jishig avah yum be huuli shudarga es yamar utgatai bolood baina gedeg asuult garj irj baina

Зочин
Зочин

Zarim humuus aavin neriig barij uuchlal avsan gej yarij baina ene ni bur ch doromj sanagdaj baina hun bolgon huuliin omno adilhan bh yostoi shuu dee

Зочин
Зочин

Neg talaasaa tur hunleg chanaraa haruulsan ch nogoo talaasaa undesnii ayulgui baidal gedgiig hun bolgon zovhon uuriin ashigaar oilgood baih shig sanagddag

Зочин
Зочин

Zarim niigem uuchlahgui bh erhtei gedeg sanal nadtai adil baina uuchlal avsan ch niigem dotor itgel dahin togtoh amarhan bish bh

Зочин
Зочин

Ene buhniig haraad uls tor huuli hoyor neg zamaar yavahgui bol ard tumen bur ch itgelee alddag yum baina gedgiig harlaa

Зочин
Зочин

Minii bodloor ene asuudald hen negniig shuut buруутgahaar bish ch gesen todorhoi tailbar il tod bhgui baigaad humuusiin бухимдал nemegdsen

Зочин
Зочин

Hunleg baidal gej yu ve gedgiig ene uuchlal deer harah geheer harin ch todorhoi bus bolood baina neg hunii huvid hunleg нuguu hund shudarga bus sanagddag

Зочин
Зочин

Bi facebook deer unshaad suuhad hun bur uur uur talaas ni yarij baina ene ni niigem dotor asuudal ih hondsonii ilrel bh

Зочин
Зочин

Iim chuhal hereg deer uuchlal uzuulsen bol turchuud ard tumendee todorhoi uneheer itgel turuuleh tailbar ogoh yostoi baisan

Last edited 1 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

Niigmiin setgegdel ingej taltsahaar ymar ch shiidver gargasan hamaagui heruul margaan tasrahgui yum shig sanagdaj baina

Зочин
Зочин

Uuchlal bol burhan shig uursun uil bish hunii gart baigaa erh bolhoor bur ch il tod shudarga heregjuuleh yostoi sanagddag

Зочин
Зочин

Zarim humuus ene asuudliig uls torjilt bolgood baina gehdee engiin irged bidend bol shudarga es l chuhal

Зочин
Зочин

Ene buhnii daraa huuli shudarga es gedeg ugnii utga ni niigem dotor dahin heleltseh sedev bolno

Зочин
Зочин

Ene asuudliig sain muugiin ali neg tald ni shuut oruulahad hetsuu bolchihloo mini huvid

Зочин
Зочин

Яамаар ч юмбдээ асар хэцүү хэрэгт хутгалдчихсан

Зочин
Зочин

уучлагдаж гарч ирчээд гавьяа байгуулаад ирсэн хүн шиг даналзаад байсымаа даанч

Ккккк
Ккккк

Нийцнэ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Хулан ерөнхийлөгчийн уучлалыг хүртсэн нь үнэн боловч өршөөгдөөгүй учир урвагч хэвээрээ. Гар бариад бугуй барина гэгчээр шоронгоос мултарсныгаа аз гэж бодохын оронд гадагшаа гарч урвагч дүрвэгч цагаач болох гээ юү. Ерөнхийлөгчийн зөвлөх нэртэй байсныхаа хувьд гадаадад гараад тэнэгээсээ болж бусдын идшинд өөрөө гүйж очно гэдгээ ойлгодоггүй хаашаа янзын балай хүүхэн бэ энэ хулан чинь.

Зочин
Зочин

Ц Нямдоржыг бас их ажил болж зарим агентуудаа золиослон байж тогтоогоод яалаа

Зочин
Зочин

энэ балай авнайг буцааж шоронд нь суулга дарвалүаж өгч байна 3 сая доллрыг нь хураа

Зочин
Зочин

муухай тэнэг шуналтай эх орноо 3 хан сая доллароор худалддаг авгайг харахаас рй гутаж байна эргээд шорон луу нь явуул дарвайчаад хэлмэгдсэн гэж хуцаад бөөн булга болцон явж байна гэсэн үхэж далд ор 3,сая доллароо авсандаа аваад далд ор

Иргэн
Иргэн

Мөнгө хүчтэй ,мөнгө хараад эх орноосоо урвах нь зөвхөн монголчууд бүгд

Зочин
Зочин

Uuchlagdsanii daraa dahin sanуулga ogson gedeg ni minii huvid bur oilgomjgui songogdson tur ooriinhee shiidvertee itgehgui baigaam shig haragdaj baina

Зочин
Зочин

Uuchlal uzuulsen hunii huvid shine amidral ehleh bolomj ogoh ni zov ch gesen undesnii ayulgui baidal bol ondoo tuвshnii asuudal shuu dee

Зочин
Зочин

Ene asuudlaas hoish bi turiin shiidveruuded urid shigee itgeh itgel jaahan sularch baina nuuhgui helhed

Зочин
Зочин

Bi demjih ch bish eserguutseh ch bish zugeer l engiin irgenii asuultuudad hariu sonsmoor baina ene bol buruu shaardlaga bish

Зочин
Зочин

Ene hereg deer uuchlal uzuulsen ni zov uu buruu uu gedeg ni tsagiin yavtsad l todorhoi boloh bh gehdee odoo bol asuult ih baina

Зочин
Зочин

Minii bodloor uls tor uuchlal uguhduu niigem dotoroo ymar ur dagavar avchrahig uridchilj bodohgui bol daraa ni iim ergelzee gardag

Зочин
Зочин

Bi huniig buruutgah durgui ch gesen ene udaa turiin alham nadad lav todorhoi bus sanagdlaa

Зочин
Зочин

Uuchlal avsan hun tsaaшid ymar hariutslaga huleeh ve gedeg ni ch bas todorhoi bh yostoi sanagddag

Зочин
Зочин

Bi lav ene uuchlaliig harad tur ooriinhee shiidvertee buren итгэлtei baigaa эсэхэд эргэлзэж baina

Зочин
Зочин

Zarimdaa uuchlal hunleg sanagdahgui harin ch busdiig гомдоох shig boldog yum baina

Зочин
Зочин

поп гар энэ улсыг самарч бна даа

Ажиглагч
Ажиглагч

Өршөөх тусдаа хэрэг. Харин хэлмэгдүүлж ялалсан бол гомдол арилахгүй. Монгол хэлмэгдүүлэхдээ доогуур ородоггүй улс. Д.Төмөр-Очирыг яаалаа? Лоохууз Нямбуу нарыг хэлмэгдүүллээ гэж Ю.Цэдэнбалд хэлбэл юу болох байлаа. Дарангуйлал 100 хувь арилсан гэж үү? Тиймээс өнгөцхөн ухаанаар буруу зөв гэж хийрхэх онцгүйдээ. Хужаа гээд л Хятадыг хараадаг коммнтчид Увсынхан уу?

Холбоотой мэдээ

Back to top button