Улс төрийн мэдээ

Х.Номингэрэлийг АН-ын дэргэдэх бодлогын судалгааны хүрээлэнгийн захирлаар томиллоо

2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Х.Номингэрэлийг намын дэргэдэх Гэрэгэ бодлогын судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг УЗ-ийн хурлаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад хүсэлт ирүүлсэн нийт 13 нэр дэвшигчийн хүсэлтийг хэлэлцсэний үндсэн дээр түүнийг уг албан тушаалд томилохоор болсон байна.

Х.Номингэрэл нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйн бакалавр, Төв Европын Их Сургуулийг Үндсэн хуулийн харьцуулсан эрх зүйн магистр зэрэгтэй төгссөн. Тэрбээр, олон улсын хөгжлийн байгууллагууд болон дотоодын ТББ-уудад ардчилсан ёс, хүний эрх, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, нөлөөллийн ажил явуулж ирсэн. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Монгол улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр ажиллаж байсан. Мөн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын хамтран үүсгэн байгуулагч бөгөөд тус байгууллагаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллын сүлжээ”-ний зохицуулагчаар ажилласан туршлагатай юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ядахдаа доктор хүн тавьж байж жинхэнэ онолд үндэслэсэн судалгаа хийгдэнэ дээ. Номингэрэл ч өнгөц, чадвар сулдуу хүн дээ

Зочин
Зочин

АН ч бас хүний нөөц муу муу

Тэтгэгч
Тэтгэгч

Ажилгүй жендэрчин бол гай л болнодоо эмэгтэйчүүдийн байгууллгаар явсан бол тархины тураалтай болчихно яандаа

Холбоотой мэдээ

Back to top button