СпортСПОРТ

Өнөөдөр "Алтан цом"-ын төлөөх барилдааны зургаадугаар тойрог эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх барилдааны зургаадугаар тойрог өнөөдөр 14:30 цагаас бөхийн өргөөнд эхлэх юм.

Зургаадугаар тойрогт "Хатант Интернэшнл" баг болон "M-Cи-Эс Энержи" багууд барилдах хуваарьтай байна. Түүний араас "Эв Монгол" баг "Хамаг Монгол" багтай тус тус барилдах аж.

Таван тойргийн дараах байдлаар "Энержи" баг нийт 72 даваатайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа юм. Харин хүснэгтийн хоёрдугаарт 71 даваатай "Хатант Интернэшнл" баг удаалж байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button