НийгмийнНийгэм мэдээ

“Талх Чихэр” ХК сар шинийн хамгийн том тавгийн идээ заслаа

Үндэсний үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ өнөөдөр хийлээ.  Жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг уг арга хэмжээг морь жил гарч байгаатай холбоотойгоор “Өрнөн дэвжих ерөөлтэй цагаан сар” нэрийн хүрээнд зохион байгуулсан байна.

Тэрчлэн Монголын хамгийн том хэвийн боовыг үйлдвэрлэн танилцуулсан бөгөөд өсөн дэвжих, өргөжин дэлгэрэхийн буян хишгийг даллан есөн есийн билэг ерөөл шингэсэн 81 хэвийн боовоор тавгийн идээ засаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан 81 азай буурайд сар шинийн тавгийн идээ бэлэглэжээ.

Түүнчлэн Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК нь Хүнсний аюулгүй байдлын менежментийн FSSC 22000 стандартын тогтолцоог түүхий эд татан авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гарах бүхий л шат дамжлагадаа нэвтрүүлсэн байдаг. Ингэснээр хэрэглэгчдийн гарт хүрч бүх бүтээгдэхүүн:

  • Хүнсний аюулгүй байдал
  • Эрүүл ахуйн шаардлага
  • Хуурамч бүтээгдэхүүн агуулаагүй байх чанарын баталгааг бүрэн хангаж байгаа юм.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ ул боов нэртэй цагаан амтгүй бөөн гурилыг ирдэх хүн олдохгүй болох янзтай шүү!!! Арай шинэлэгээр хийж байгаа нь сайшаалтай (ааруул, гүрмэл) гээд төрөл нь олширч байна!!! Ядаж дараа нь цагаан чулуу болчихгүй хүн идэх юм даа!!!

Холбоотой мэдээ

Back to top button