ОХУ-ын цохилтын улмаас Киевт 1,330 айл халаалтгүй байна
ОХУ-ын зэвсэгт хүчин он гарснаас хойш Украины цахилгаан эрчим хүч болон халаалтын дэд бүтцэд эрчимтэй цохилт өгөх болсон. Өнгөрсөн долоо хоногт Оросын арми Киевт өгсөн цохилтын улмаас 1,330 гаруй айл халаалтгүй хэвээр байна гэж тус хотын дарга Виталий Кличко хэлжээ. Зарим айл нэгдүгээр сарын 9-нөөс хойш халаалт, цахилгаан эрчим хүчгүй байгаа юм.
Украины эрчим хүчний оператор болох Укнэнерго компани “Kyiv Independent” агентлагт хэлэхдээ Днепр голын зүүн талд байрлах хотын хэсэгт халаалтын нөхцөл байдал хүнд байна гэжээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Игорь Клименко ням гарагт /2026.01.25/ хэлснээр Киевт 1,300 гаруй халаалттай майхан байрлуулсан байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт ОХУ 1,700 гаруй дрон, 1,380 агаарын бөмбөг, 69 төрлийн пуужин харвасан аж. Тэр “ОХУ-ын өгч буй том цохилтууд сүйрэлд хүргэж болзошгүй. Тийм учраас агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан пуужин бидэнд өдөр бүр хэрэгтэй байгаа. Энэ тал дээр АНУ болон Европтой хамтран ажилласаар байна” гэжээ.
Эх сурвалж: Kyiv Independent








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зеленский ПСДА эх орон, ард түмнээрээ мөн олон жил тоглож байна даа. яасан ч хүлцэнгүй ард түмэн бэ? наад Зеленмкийгээ хурдан цааш хсруулаад оросод бууж өгөөчээ. өөр гарц Киевд л лав байхгүй шүү
Хохолуудаа наад утсан хүүхэлдэй болсон фашист жүүдээ барьж устгах хэрэгтэй. Та нараар тоглож дууслаа