Гэрээс нь $10,000 хурааж, саатуулсан Д.Бямбасүрэн, Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн 1 сар хорино
Тав хоногийн өмнө Б.Чойжилсүрэнгийн ангийн найз “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэнгийн гэрээс 35 сая төгрөгийн гадаад валютыг хураан авч, баривчилсан. Мөн түүнтэй хамаарал бүхий этгээд болох Ц.Мөнхбаярыг хахууль дамжуулсан байж болзошгүй үйлдэл илэрсэн учир АТГ хойшлуулшгүйгээр баривчилсан.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах , 22.4 Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Уг баривчилгааны хуулийн хугацаа 48 цаг бөгөөд үргэлжлүүлэн хорьсон эсэхийг Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "Нэгдүгээр сарын 23-ны өдөр “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн болон иргэн Ц.Мөнхбаяр нарын цагдан хорих хугацааг нэг сараар сунгах прокурорын саналыг хангаж шийдвэрлэсэн" хэмээсэн юм.
Саатуулагдах хугацаа нь сунгагдсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн 1.1 тэрбумын орлого, 4.7 тэрбумын үл хөдлөхтэй
Д.Бямбасүрэнгийн хувьд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Тодруулбал, 1988 оны Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийн төгсөгчид. Намтраас нь харвал, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоход Б.Бямбасүрэн Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилогдож байж. Үүний дараа 2022 онд Б.Чойжилсүрэн ЭХ-ний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг мөн л Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирлаар томилжээ.
Хамгийн сүүлд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс нь харахад,
- Өөрийн орлого: 1.1 тэрбум
- Гэр бүлийн орлого: 197 сая
- Гурван орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байшин, нэг авто гражтай: 4.7 тэрбум
- Toyota, Highlander, Toyota, Prius загварын хоёр автомашин: 28 сая
- Газар: 300 сая
- Үнэт эдлэл: 350 сая
- Хадгаламж: 2.3 тэрбум
- Авлага: 1.2 тэрбум
- Хувьцаа эзэмшдэг компаниуд: Тэнгэр Апат ХХК ХХК, ТА Финанс ББСБ ХХК, Ойн хөндий ХХК ХХК, Тайгын хөндий ХХК








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм мэдээ унших бүрд жирийн хүмүүс бидний хөдөлмөрлөж олдог цалин ямар үнэгүйдээд байна вэ гэж бодогддог дарга нарын найз нөхдийн сүлжээ ийм их мөнгө хөрөнгөтэй байхад улс орон яаж өөдлөх вэ гэдэг асуулт байнга толгойд эргэлддэг
Бидний хөдөлмөрлөж олсон мөнгө бишээр.Төрийн хөрөнгө.Бидний хөдөлмөрлөж олсон мөнгө даатгалын санд ороод тэтгэвэр тэтгэмж болж байгаа аан харин даатгалын санг цөлмөсөн хүмүүс бол бидний мөнгийг сүйтгэж бна.Улсын баялаг, төрийн хөрөнгийг энэ нөхдүүд хусаж бна.
Үнэн. ХУЛГАЙЧУУД байхад УЛС ОРОН ХӨГЖИХ БОЛОМЖГҮЙ.
Yaj bayjdag yum bol do terbumaar l yarih yum bid chin yaj amidraad bn da tsalin maani 1.8 say ipotek-oo tulnu amidarna ehner huuhdee harna tsalintai eejiin 50000 avna bid gedeg hun marital ajillaj baij iim tsalin avna tsalin hurehgui app-nii zeel avna jiriin ardiin tuluulul minii amidral neg iimerhuu oilgohgui yumdaa
АТГ ийм том хэрэг дээр үнэхээр зоригтой ажиллаж чадах болов уу эсвэл хэсэг шуугиулаад дараа нь намжаачих вий гэсэн болгоомжлол надад байна өмнө нь олон удаа ийм жишээ харсан болохоор итгэхэд хэцүү санагддаг
Энэ мэдээг уншаад л цахилгааны үнэ яагаад байнга нэмэгдээд байдаг нь ойлгомжтой болчих шиг санагдлаа энгийн хэрэглэгч бид л бүх ачааг үүрч үлддэг
Нэг ангид сурч байсан гэдэг шалтгаанаар ингэж дэвшиж томилогддог байдал хэзээ зогсох вэ чадвар мэдлэг биш танил тал чухал болчихоод байгаад харамсаж байна
Hunii amiig avahgui ch gesen ard tumnii amidrald huchtei nolooldog huuli bus shiidveruud hedhen hunii halaa sulaa amidral bolgoj baigaag haraad dotor haramtai sanagdaj baina
Чи монголоороо бичиж сураа
Эрчим хүч гэдэг чинь улсын хамгийн чухал салбар тэнд ажиллаж байсан хүн ийм их хөрөнгөтэй байна гэдэг нь өөрөө асуулт дагуулж байна би хувьдаа цалин орлогоороо ингэж цуглуулах боломжгүй гэж бодож байна
Дэмжиж байна шалгах ёстой бол хэн ч байсан ялгаагүй шалгагдах хэрэгтэй сайдын найз ангийн хүүхэд байна уу энгийн иргэн байна уу ялгаагүй хууль адилхан үйлчлэх ёстой
Bi dotroo ene hereg duusdaggui l yum shig sanagdaj baina barivchlaad daraa ni eruusuu martagdana tiim bol ard tumen dahin итгэхgui
Zuvhun neg hunii hereg gej harahaar bish ene bol niitiin sistemiin asuudal shig sanagdaj baina heden said darga nar negnee tatdag ard ni irged hohirch ulddeg talaar mash ih yariah heregtei
Ийм баривчилгаа хийхэд нэг сар сунгалаа гэдэг нь цаанаа ноцтой баримт байгаа болов уу гэж найдаж байна хэрвээ нотлох баримт байхгүй бол ингэж олон нийтийг бухимдуулах хэрэггүй санагдана
Атг илрүүлнэ. Шүүх өршөөнө.
үхсэндээ бухимддгийм,зүгээр хүнийг л хорилоо гэж үү.нэг ч гэсэн хулгайч баригдаж байхад баярлаач
Bid udur bur tatvar tulj amidarch baij neg hunii hadgalamj terbumaaraa bhad ulsiin undesnii tovuud aldagdaltai ajillaj baigaag oilgohgui bna ene bol shudarga yosnii asuudal
Zarim hun ene medeeg hudal gej yarij baina gehdee HOMAAS ni harahad asuudal ilt bna terbumaar hadgalamjtei hun yaj torin ajliin tsalingaar amidrana gej bodohod hetsuu
Ийм хөрөнгийн жагсаалтыг хараад залуучууд төрд ажиллах итгэлээ бүрмөсөн алдаж байна шударга хөдөлмөрөөрөө амжилтад хүрнэ гэдэг үлгэр шиг л санагддаг болсон
Zarimdaa ene bugd neg tom togloomiin heseg yum bish uu gej bodogdono negiig ni zoliostoi haruulaad busad ni tsagaan ulddeg ym shig l sanagdah bolloo
ХОМ гэдэг чинь шалгалтын хэрэгсэл баймаар атал зүгээр л хөрөнгөө гайхуулах баримт шиг болчихсон нь эмгэнэлтэй энэ тоонуудыг хэн нэгэн үнэхээр шалгадаг болов уу
Ard irged bid facebook deer comment bichihees tsaashgui baigaag medej bna gehdee duugui baival bur dor bolno bugd bodloo ilerhiileh ni chuhal
Эрчим хүчний салбарынхан бүгд ийм биш гэдгийг ойлгож байна гэхдээ ийм хэрэг гарч байгаад олон шударга ажилтнуудын нэр хүнд давхар унаж байгаад харамсаж байна
Iim ih mungutei hun yaj ulsiin kompanii darga hiij baigaa ni oilgomjgui bi lav tiim bolohor tsalingaa busdiig bodvol bagahan avdag gesen yariaand itgehgui
Herev huuli unen heregjeed yal ogdog bolvol busad darga nart tom doхио bolno ene udaa gerchlel bolood duusahgui baih heregtei
Энэ бүхнээс харахад манай улс хяналтын тогтолцоо сул байна АТГ ганцаараа бүхнийг шийднэ гэж байхгүй системээрээ өөрчлөгдөх шаардлагатай
Энгийн иргэн нэг байр авах гэж насан туршдаа зээл төлдөг байхад зарим нь гурваас дөрвөн байртай байна гэдэг нийгмийн тэгш бус байдлын тод жишээ гэж харж байна
Стаа гэж төрийн өмчит компаниууд үнэндээ л хулгайн том төв уурхай болжээ
Naad hvmvvsee horih bol bagadanaa tsaaziin ylaa sergeemeer bn iim shunaluudiig yg hyatad solongosiin huuli heregjilt shig baimaar bn manai huuli yaduu ard irgend bol mash sain vilchilj erh medeltei hvmvvs ymarch hamaagvi met bnaaa
Khulgaichuudig shorond khii.!!
Энэ шуналт бузрууд нэг амь зогоодог нь бас шудрага юмдааа хагартлаа баяжсан эрх мэдэлтэн жирииин улныхан нь шудрага бурханы хууль юмдааа бурхан минь
Энэ бузруудыг зохих байранд нь тавихаас нааш улс хөгжих үү.ёстой хуугаар нь непалдахгүй бол болохгүйнээ
Бас л доллар ахисан төвшиний хулгар юм
Яландаа явлаа юу
Өлөнгүүд нээрээ ум хумгүй гэртээ л хадгалдаг болтойшүү
Сайн шалгах хэрэгтэй
$10000 энгийн нэг боломжийн айлд бол байдаг мөнгө шүү. Хүн байраа зарлаа гэж бодоход ийм хэмжээний мөнгө байлгүй яах вэ. Энээс илүү хэдэн тэрбумаар иддэг хулгайчуудаа барьдагч болоосой доо.
ТӨХХК - УУД ашиг орлоггүй ажилдаг гэтэл яагаад захиралууд нь тэрбумтангууд байдаг юм вэ сонин байгаа биз
Zvgeer l bvh ed hurungiin huraagaal shorond n hataachihwalbusdad n surgamjtaida
Ene hereg unen bol manai ulsad shudarga yos gej baihgui bolson ni ilt haragdaj baina neg surguuli tugssun neg angiihan l buh alban tushaaliig huvaaj avaad ard irged ni zugeer harj suuh yosgui sanagdaj baina