Нийгэм ярилцлага

“Дөрвөн Арвайт” брэндийг үүсгэн байгуулагч Д.Тулга: Дээлийн бүх ай сав манайх гэж өөрсдөдөө нааж явах цаг үе ирчхээд байна

Одоогоос 16 жилийн өмнө монголчууд үндэсний дээл хувцсаа өмсөхөө больчихсон байсан гэх түүний яриа анхаарал татлаа. 2010 он гэсэн үг шүү дээ. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг хүмүүс л хаа нэг цагаан сар, наадмаар бэлгэдэл болгож дээл өмсдөг байж. Харин хүмүүс өд, сөдөн куртиктэйгээ л золгодог байжээ. Үүнийг нийгмийн байдал, соёлын нөлөө, хүмүүсийн амьдралын чанартай холбон ойлгож болох аж.

Мөн дээр дурдсан цаг хугацаанаас урагш 60, 70 жил монгол дээл "шоовдорлогдож". Энэ тухай тэрбээр, "Сайн ажиглавал социализмын үед дээлийг шоовдорлочихсон юм байна лээ. Нударганаас нь эхэлсэн. Их гоё торгон дээл өмсвөл онгироо, баян цатгалан  гэдэг ч юм уу. Ингээд ирэхээр хүмүүс даруухан юм өмсөөд эхэлж. Хойшдоо малгайнууд хасагдаж, гэзгээ тайрч эхэлсэн. Сүүлдээ  дээл өмсөх нь ерөнхий багассан байгаа юм" гэв.

Түүний хэлж буйгаар хамгийн эрчтэй, хүчтэйгээр үндэсний дээл хувцсаараа гоёж, нийтээрээ мөн чанарыг нь таньж, тэр хэмжээнд мөнгө зарж чадаж байгаа нь одоо үе. Тодруулбал, 2020 оноос одоог хүртэл монголчууд үндэсний дээл хувцсаараа гоёсон шиг гоёж, бахархсан шиг бахархаж чадаж байгаа хамгийн сайхан үе гэлээ.

Энэ хүн бол "Дөрвөн Арвайт" үндэсний дээл хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Д.Тулга.

-Монголчуудын хувцас нийтээрээ бэлгэдлийн мөн чанартай, сайн ерөөлтэй-

-"Дөрвөн Арвайт" брэндийг мэдэхгүй хүн ховор байх. Танай брэндийн тээдэг үзэл санаа юу вэ?

-Үзэл санаа 2013 оноос эхэлсэн. Анх монгол лам нарын дээл хувцсыг сайжруулсан. Өөрөөр хэлбэл лам нарын хуучин уламжлалт хувцас ямар байсан түүн рүү нь дөхүүлсэн. Лам нарын хувцсыг ёслолын, өдөр тутмын хурлын, ёс заншлын гэж гурав ангилж болдог. Тухайлбал, Хамба хүн хуралдаа, жирийн үедээ, арга хэмжээнд оролцохдоо ямар хувцас өмсдөг юм гэдэг нь Өндөр гэгээний үеэс нарийн тогтчихсон. Өндөр гэгээн бол монгол ламын хувцсыг маш сайн, нарийн дэглэж, эрэмбэлж тогтоогоод өгчихсөн байсан. Гэхдээ шашин төр доройтсон 70, 80 жилд зарим зүйл нь орхигдсон. Тухайлбал, дутмаг байсан монгол лам нарын хэрэглээний зарим хувцсыг  сэргээж эхэлсэн. Төдийлөн гадуур хийгдэхгүй, оёдолчид урлаачдын хийж чадахгүй, нарийн эсгүүр дамжааг нь мэдэхгүй байгаа болон зарим лам нар өмсөх шаардлагатай ч олдоц муутай тэр бүхнийг сэргээж эхэлсэн гэсэн үг. Чамгүй олныг ч сэргээсэн байна. Лам хувцсанд утга учиргүй зүйл нэг ч үгүй. Бурхны номын утга учир бэлгэдэлтэй нарийн холбоотой байдаг. 

Цааш лавшруулаад үзвэл монголчуудын хувцас нийтээрээ бэлгэдлийн мөн чанартай, сайн ерөөлтэй. Сайныг ерөөж байгаа учраас сайн зүйлтэй учрах бэлгэ тэмдэгтэй хувцаснууд байдаг. Энэ хугацаанд олон хүнтэй уулзаж, ном судар цуглуулж, хуучны бодит хувцсыг нь олж аваад задлахыг нь задалж үзсэн. Задалснаасаа эсгүүр болон хийцийнх нь нарийн нандиныг харж авдаг. Мөн хуучны дээл хувцас оёдог байсан лам багш нараасаа яаж оёдог байсныг нь сураглаж, судалсан. Бурханч багш Пүрэвбат ламыг хүмүүс сайн мэднэ. Багшдаа хүртэл бараалхаад ийм зүйл хийж байна аа. Танд цуглуулсан баримт байвал  надад тус болооч гээд айлтгаж байсан. Багш бол би монгол урлах ухааны маш олон төрлийн зүйлийг сэргээсэн. Гэхдээ лам хувцсан дээр төдийлөн ажиллаж чадаагүй юм. Чи үүнийг хийх байжээ. Би лам хувцасны талаар ном гаргаж байгаа. Энэ номд ерөнхий зүйлүүдийг бичсэн байгаа. Тэндээс хараарай. Лам хүн өөрөө энэ хувцсыг сэргээгээд явна гэдэг их чухал. Соёлд нь өссөн учраас чамд болно гэж урам, зориг өгч байсан. 

Ингэж явсаар, явсаар 2018 оноос энгийн хүмүүсийн дээл хувцас хийж эхэлсэн. Лам хувцас маань аятайхан болоод ирсэн учраас энгийн дээл хувцас судалж хийх цаг, зав гардаг болсон. Нэмээд сонирхол их татсан л даа. Зарим зүйлийнх нь бэлгэдэл лам хувцасны утга учиртай таарч байсан. 

-Жишээлбэл?

-Хүрээ дээлийн хийц захнаас бусдаар лам дээлээс ялгараад байх зүйлгүй. Дэрвэгэр хормой, урт ханцуй, дээлийн товч гэдэг ч юм уу. Энгийн хар хүмүүсийн өмсдөг хилэн малгай, сээтэн малгай жаахан өөрчлөгдөөд лам хүний хэлбэр ороод ирж байх жишээтэй. Лам хүнд зориулагдсан өнгө бол голдуу улаан, шар. Их дээдэс гаралтай хаан ч юм уу хүмүүс бас шар өнгө хэрэглэж болдог. Жишээ нь Чин Ван Ханддорж гуай гэх мэт хүмүүс шар өнгийн ямбаны хүрэм өмсөж байж. Юань гүрний үед бүр хувцас хуульчлагдсан шүү дээ. Төрийн хувцасны ёс, дэг жаяг гэж нарийн юм гарсан. Хаад шар өнгийн хувцас өмсөнө, доошлоод улаан гэдэг ч юм уу. Юань гүрний үеийн хувцас нь улбаалагдаад Мингийн төрийнхөн залгамжлаад аваад явсан. Тэгтэл араас нь Манж, Чин гүрэн гарч ирэхдээ Юань гүрний улбаатай Чингээр дамжиж ирсэн ёслолын хувцасны хуулийг тэр чигээр нь хэрэгжүүлээд явчихсан байдаг. Мэдээж жаахан, жаахан зүйл нэмнэ шүү дээ. Торго, бүс нь ямар болсон юм гэдгээс хамаараад. Гэхдээ монгол дээлийн үндсэн зарчим огт өөрчлөгдөөгүй. 

Дэлхий дээр костюм гэнгүүт европ бууна. Үүнтэй адил дээл гэвэл Монгол буух ухагдахуун байхгүй юу. Манж дээл, хятад дээл гэх ямар ч боломжгүй, зөвхөн Монголоос үүсэлтэй. Гагцхүү Монголоос үүсэлтэй дээл хувцсыг өөриймшүүлж хэрэглэсэн, зарим нь биднийг даган дуурайж хэрэглэж байсан. Зарим нь бидний эрхшээлд олон мянган жил байсан учраас Монголын соёлыг дагахаас өөр аргагүй байдалд орж байжээ гэж ойлгож болно. Тэр тусмаа Хятадын хувцасны соёлыг устгаад өөрсдийнхөө хувцасны соёлыг тэдэнд өгчихсөн түүхтэй. Одоо бол зөвхөн Хүннүгийн үед хүмүүс амьдарч байсан юм шиг ганц ташуу захтай дээлээр хязгаарлагдаад, муйхарлаад байгаа. Гэтэл дээлийн бүх ай сав манай юм гэж өөрсдөдөө нааж явах ийм цаг үе ирчхээд байна. 

-Монгол дээл хувцас хийж эхэлсэн үе рүү буцаад очих уу?

-Энэ ай савд  хэдэн төрлийн малгай, дээл, хувцас байна. Тэдгээрийг дагалдаад бүс, гутал л гэхэд олон янз байх жишээтэй. Мөн хэчнээн төрлийн жижиг хэрэглэл, чимэглэлүүд байна гэж шунаж, түүндээ хэтэрхий орсон гэж хэлж болно. Эхлээд зөвхөн лам болон үндэсний хувцсаар хязгаарлагдаж байсан бол үндэстэн ясны хувцас руу орсон. Энэ мэтээр жолоогоо барьж чадахгүй, улам гүнзгийрээд яваад л байна.  

2018 оноос бид торгон дээр хээ гаргаж эхэлсэн. Хуучны, эрт цагт хэрэглэгдэж, тренд болж байсан алдартай торго их байдаг. Тэдгээрийг ерөнхий судалсан. Манай Гандан өөрөө торгоны цуглуулгын газар шүү дээ. Зээгт наамлан бурхныг л гэхэд битүү торгоор хийдэг. Түүнийг тойруулж оёсон оёдол, чимэглэл, хүрээ хийдийн гоёл бүгд хуучны гоё, гоё торго. Тэр дундаас торгоны хээ зэргийг ихэд сонирхоно. 

Хуучин бол хүрээнд хамбан торго гээд хоёр хос луутай торго байдаг. Ноёд, лам нар дээл хийж өмсөх гэж хөөрхөн ажил болдог, тэр торгыг захидаг, жингээр ирдэг. Ирээд дээл болно гэдэг бас амаргүй. Торгоо ихэд хайрлаж хийлгэдэг. Дээл оёулж байгаа хүмүүс үйл сайхан бүтээсэй гэж ерөөл тавьдаг, юмтай болох гэж хичээдэг байж л дээ. Одоо бол хүмүүс захиалчхаад явчихдаг. Гэтэл хуучин аливаа юмыг хийж, хийлгэж байгаа хоёр хүний шүтэн барилдлага таарч байна уу, үгүй юу. Урлаж байгаа урлуулж байгаа хоёр хүний зөв ерөөл таарвал тухайн хүнийг өнгөтэй өөдтэй явах, бусдад сайхан харагдах, магадгүй тэр дээл хувцсаа өмсөөд явахад ажил, төрөл нь сайхан бүтдэг тийм ерөөлтэй хувцас, эд бүтээхийн тулд хоорондоо эв түнжинтэй, ерөөл тавьж, үйлээ даатгадаг байжээ.

-Дээл хувцсаа хэт муйхарлаж хэрэггүй. Наадах чинь манж, энэ хүннү гэж болохгүй. Ингээд байвал соёлын өвөө алдаад байх маягтай-

-Сүүлийн жилүүдэд монголчууд үндэсний дээл хувцсаа их өмсөж байна. Энэ мэдээж сайн. Үүнийг дагаад олон янзын загвар, хийц гарч ирж байна л даа. Нэг жил нударгатай, нөгөө жил нударгагүй гэдэг ч юм уу. Гэтэл энэ дунд нэгийг нөгөө нь үгүйсгэдэг байдал газар авч байна. Тэгэхээр ямар байвал энэ бол монгол дээл гэж нийтээр хүлээн зөвшөөрөх юм гэдэг сонин. Гэхдээ мухарлах боломжгүй байх?

-Бид дээл хувцсыг цаг үечлэлээр нь авч үзмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл монгол дээл гэхээр л мөөрөлжин захтай байна гэж мухарлавал болохгүй. Хувцас хунар өөрчлөгдөх нь битгий хэл хүний зан ааш хүртэл өөрчлөгдөж байгаа шүү дээ. Царай төрх ч өөрчлөгдөж байгаа. Тиймээс бүх зүйл өөрчлөгдөөд явдаг учраас бүх цаг үеийн дээл хувцсыг он, бүсчлэлээр нь хуваах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн дээл бол монгол гэдэг үндсэн ойлголт дээрээ тогтчих хэрэгтэй. Босоо захтай байна уу, далий захтай байна уу. Дөрвөлжин энгэртэй байна уу гэдгээс үл хамаараад. Үүн дээр 30 гаруй ястны маань дээл хувцас нэмэгдэнэ.

Энэ олон дээл хувцсыг бүгдээрээ бүгд далий захтай байх ёстой гэчхэж болохгүй. Логикоор бодоод үзвэл магадгүй Хүннүгийн үед төв хэсгээр байгаа хүмүүс далий захтай дээл өмсөж байсан байж болно. Бас хүн хүн тухайн үеийнхээ материал боломжид юм хийж байгаа шүү дээ. Хүннү захтай дээлийн нэг сул тал нь хоолой дааруулаад байдаг. Тэгэхээр босоо дөрвөлжин зах бол их зөв. Бид дээл хувцсаа хэт муйхарлаж хэрэггүй. Наадах чинь манж, энэ хүннү гэж болохгүй. Ингээд байвал соёлын өвөө алдаад байх маягтай. Дөрвөлжин энгэр, босоо зах гээд бүгд л Монголоос үүсэлтэй. 

Дээлийн нударга гэхэд Манжийн эрхшээлд орохоос 100 гаруй жилийн өмнө хэрэглэгдэж байсан уламжлал нь байдаг. Ханын зураг, түүхэн баримтууд бий л дээ. 

-Тэгвэл одоо цаг үед хүмүүсийн өмсөж буй дээлийн онцлог нь юунд байна. Нударгатай, наран хормойтой дээл их өмсөх болж. Танай хийц ийм шүү дээ?

-Уламжлалгүйгээр шинэчлэлт гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ бүх зүйлд жанжин шугам гэдэг зүйл бий. Улс орон хөгжихөд ч тухайн үндэстний соёл гуйвахгүйгээр, уламжлалаа хадгалдаг ёстой. Эсвэл хүнээ хүмүүжүүлэхэд уламжлалт үндэстний өөр өөрийн аргачлал байна. Энэ ч гэсэн уламжлалаараа тогтох хэрэгтэй. Үүнтэй адил дээл хувцас ч өв соёлоо хадгалж, хуучин уламжлалаа бариад явах ёстой. Энэ дунд монголоороо байх бүх гүн ухаан шингэсэн байдаг. 

Анзаарахад орчин үед байгаа дээл хувцаснууд уламжлалаа хадгалж чадаагүй байсан, ихэнх нь. Зурагт телевизийнхэн бичлэгээр хальт гарахад мөн байна даа гээд харагдчих хэмжээний л  байсан. Бусдаар тэдгээрийн хийц, нарийн эсгүүр, бэлгэдэл, утга учир нь доройтчихсон байсан гэж хэлнэ. Энэ өв соёлыг буцааж сэргээх шаардлагатай. Хэн нэгэн хийх л байсан байх. Миний хувьд маш сайн судалгаа хийсэн. Түүнийгээ буцааж гаргаж ирж тавьсан.

Моод эргэнэ гэдэг шиг зарим хүмүүс манай дээл хувцсыг бэлгэдэл, мөн чанар талаас нь их сонирхсон байх. Бид деталь бүр дээр нь ажилласан. Дээлийн торго, торгон дээр гарах хээ хуараа улиг болгохгүй, шинээр хуучныхыг судлан гаргаж ирж байдаг. Бүх зүйлийн ард чин сэтгэл, цаг хугацаа, оюуны чадамж, хичээл зүтгэл маань бий. Өөрийгөө нэлээн ч зүтгүүлсэн. Тийм учраас энэ соёл бага ч болов сэргэж байна гэж харж байгаа. Монгол хүн монгол юм нь гараад ирэхээр цаад сүнслэг оршихуйгаараа татагддаг юм байна. Энэ татагдаж байгаа мэдрэмжээ хүмүүс “танай дээл намайг үнэхээр сүр сэбжидтэй болгочихлоо. Би ийм хүн байж” гэх мэтээр хуваалцдаг. 

Зарим нь “энэ дээл хувцсаа өмсөхөөр өөрийн эрхгүй нуруу цэх болчих юм. Энд тэнд ажил төрөл хөөцөлдөхөөр их сайхан бүтэмжтэй байдаг. Энэ дээл хувцастайгаа очсон газар хүмүүс их хүндэтгэх юм” гэж ярьдаг.

Mонгол дээл хувцсаа ёс жаягийнх нь дагуу өмсчихсөн хүмүүс хүний нүдэнд их зөв харагддаг. Манай дээдсүүд дээлийг үе үед шинэчлээд явахдаа гаргалгаагүй л юм хийсэн байна. Энэнээс илүү энийг хийчихгүй дээ. Ингэчихгүй дээ гэх юм байхгүй. Бүх зүйл нь төгс бүтээл болчихсон. 

-Дээл 60, 70 жил нийтийн хэрэглээнээс хасагдаж хөдөөд малчид, хотод хүрээний хэдэн лам нар л өмсдөг байсан түүх бий-

-Даяаршлыг дагаад бид суурин иргэншилд дасаж байна. Ийм нөхцөлд өдөр бүр дээл өмсөнө гэдэг боломжгүй. Гэлээ гээд авдартаа хадгалаад байх нь уламжлалаа хадгалж буй хэлбэр юм уу. Сард, улиралд нэг өмсчихдөг байх нь уламжлалаа хадгалж буй хэлбэр юм уу гээд яривал өөр байх?

-Сайн ажиглавал социализмын үед дээлийг шоовдорлочихсон юм байна лээ. Нударганаас нь эхэлсэн. Тэгээд их гоё торгон дээл өмсвөл онгироо, баян цатгалан  гэдэг ч юм уу. Ингээд ирэхээр хүмүүс даруухан юм өмсөөд эхэлж. Нударган баячууд гэдэг үгнээс болоод нударга бол хэлмэгдчихсэн хувцас ч гэж хэлдэг. Хойшдоо малгайнууд хасагдаж, гэзгээ тайрч эхэлсэн. Сүүлдээ  дээл өмсөх нь ерөнхий багассан байгаа юм.

Говийн зэрэглээ гээд кинон дээр тодорхой гаргадаг. Сургуулийн захирлаар очсон залуу дээл өмссөн багшаа ийм ёс зүйгүй хувцас өмсөж болохгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл иймэрхүү үзэл суртлаар дээлийг шоовдорлосон байгаа юм. Ингэж соёлыг өөрсдөөр нь үгүй хийлгэж, дургүй болгосон. Ерөнхийдөө дээл маань 60, 70 жил нийтийн хэрэглээнээс хасагдаж хөдөөд малчид, хотод хүрээний хэдэн лам нар л өмсдөг болсон. Нөгөө хүрээ гангачуул хүртэл дээлээ өмсөхөө больсон. Ингээд хүрээнд энэ соёл алдагдсан байгаа юм. Харин яг сонгодгоор нь лам нар авч үлдсэн. 

-Одоогийн тухайд?

-Энэ 60, 70 жил 2010 оноор л дуусгавар болсон байх. Тухайн үеэс мэр сэр өмсдөг болж эхэлсэн. Хуучин бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт хүмүүс л хааяа цагаан сар гэх мэт баяраар бэлгэдлийн чанартай өмсдөг. Би их сайн санаж байна. Хүмүүс цагаа сараар өд, сөдөн куртиктэйгээ айлаар золгоод явчихдаг, дээлтэй нь маш цөөхөн. Хааяа нэг дөрвөлжин булган малгай тавьчихдаг, Орос Монголын эрлийз маягтай дээл хувцсаа өмсчихсөн тийм л байсан. Өвч иж бүрнээр нь өмссөн хүн тун ховор. Гэтэл 2020 оноос хойш маш эрчтэй, хүчтэйгээр дэлгэрч байна. 2020 оноос хуучин хүрээний соёлын хувцас, өв соёлыг ярьдаг нөлөөлөгчид бий болсон. Залуу хип хопчидын клип ч гэдэг юм уу иймэрхүү зүйлс нэмэгдсэн. Үүнээс өмнө дүү нар болон миний үеийнхэн БНСУ, Америк, барууны соёлыг сонирхоод, манай аав ээж оросжчихсон, өв соёл руугаа хандаж өгөхгүй байсан. 

Нэмээд хэлэхэд энэ тав, зургаан жилийн хугацаанд үндэсний хувцасны брэнд олонтой болсон. Үүнд түүчээлж яваа хүний хувьд ажиглаад харахад монголчуудын үндэсний үзэл их сайн сэргэж байна. Бид жишээлбэл үндэсний хувцасны бэлгэдэл талаас хүргээд байгаа учраас хүмүүс их эдэлж хэрэглэж байна. Зөвхөн манайхаас гэлтгүй дээл хувцасны сонголт маш өргөн болсон. Хуучин цагаан сар наадмаар л дээл өмсдөг байсан бол одоо төрийн дээд шагнал, одон, медаль гардуулахад дандаа өмсдөг болсон байна. Энэ бол төр болон өөрийгөө, бусдыг хүндэтгэж буй хэлбэр шүү дээ. Цаашлаад залуучууд нэгнийхээ төрсөн өдрөөр дээл бэлэглэдэг эсвэл дээлтэй төрсөн өдөр хийдэг ийм соёл тогтож байна. Томоохон арга хэмжээнд бас дээлээ сонгож өмсдөг ийм сайхан сэтгэхүй бий болж байгаад баяртай явдаг. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эртний торго хээ судлаад орчин үеийн хэрэглээнд оруулж ирж байгаа нь их хөдөлмөр санагдаж байна

Зочин
Зочин

Дээл бол зүгээр нэг хувцас биш гэдгийг ингэж тайлбарлаж өгч байгаад баярлалаа заримдаа моод хөөсөн юм шиг л ойлгодог байж

Зочин
Зочин

Лам хувцаснаас эхэлж судалсан гэдэг нь их зөв санагдлаа уг нь ёс заншлын цөм нь тэндээ хадгалагдаж үлдсэн юм байна

Зочин
Зочин

ene hun bol zugeer oydolchin bish sudlaach hun yum baina gej oilgogdloo

Зочин
Зочин

Социализмын үед соёлоо өөрсдөөр нь үгүй хийлгэсэн гэдэгтэй санал нийлж байна эцэг эх маань хүртэл дээл бол хуучинсаг гэдэг байсан

Зочин
Зочин

aav eej maani ch gesen deeliig neg ih hereggui yum shig yaridag baisan sanagddag

Зочин
Зочин

2020 оноос хойш дээл үнэхээр өөр түвшинд гарсан нь нүдэнд ил харагдаж байна хотын залуус хүртэл дуртай өмсдөг болж

Зочин
Зочин

odoo harin tsagaan sar deer mash olon goy deeltei zaluu ohiduud yavdag bolson

Зочин
Зочин

Дээл өмсөхөөр нуруу цэх болдог гэдэгтэй би хувьдаа санал нэг үнэхээр өөр мэдрэмж төрдөг

Зочин
Зочин

bi neg arga hemjeend deeliig zuugeed ochson chini hun bur uur haritsaj baisan

Зочин
Зочин

Зарим дизайнер хэтэрхий хольж хутгаад утгыг нь алдагдуулж байна уу гэж бодогддог энэ ярилцлага тэгэхгүй байхыг сануулж байна

Зочин
Зочин

zarim deel harhaar goy haragdavch yamar uchirtai yum bol gej ergelzeh ued zunduu

Зочин
Зочин

Манж хүннү гээд хуваагаад хэрэлдэх нь соёлоо хамгаалж байгаа хэлбэр биш гэдгийг сайн хэлжээ

Зочин
Зочин

torgoo zahiad jingeer irdeg baisan geheer ter ueiin humuusiin handlaga arai uur baisan yum baina

Зочин
Зочин

Өмсөх хувцсандаа ерөөл шингээдэг соёл маань хамгийн гоё хэсэг нь юм шиг санагддаг

Зочин
Зочин

Дээлийн бүх ай сав манайх гэж нээрэн л үнэн хэлжээ.

Зочин
Зочин

Энэ лам бугай эрдэмтэй, судалгаатай, өөрөө ухаалаг зөв бодол сэтгэлтэй хүн бололтой. Жишээлэхэд хоолойдоо товчтой дээлийг манж гэж адладаг байсан эндүүрлийг нэг мөр залруулж өгсөнд нь баярлууштай. Бас монгол дээлийн нудрагыг манж нар нэвтрүүлсэн, гаднын хийц гэх төөрөгдлийг баримт судалгааны үндсэн дээр үгүйсгэн няцаасан нь сайн хэрэг. Ер нь дээл, үндэсний хувцсаа өмсөөөд явахын цагт хүнд цаанаас нь нэг юм "Би монгол " гэж алхам тутамд чинь шивнэдэг байхаа.Магадгүй их өвгөдийн маань сүнс сүлд ойртож ирдэг ч юм билүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Nudarga n ch gesen manjiyn daramt . Manayhan ter uyedee Manjuudaas yalgarch haragdahiin tuld nudargiig n het TOM bolgochihson bolohoos omnoh zurguud deer yamar ch nudarga haragddaggui. Manj del jijig nudargatay baydag. Ulirlaas shaltgaalaad. NUdarga chini unjuulaad ,Manjiiiin haan Mongolchuudiyg morin tuuray shigee bohiij Manj haand zutgej yav gej tushaasniyg manay noyon erguuleed oor yerool bolgoj helsen gedeg tuuhtey. Tiymees nudarga zohihgui. Urjnangaas nudarga moodond orod baygaa n taalagddaggui. 19-r zuunii ehen ueiin tuuhen zurag deer ch Mongolchuud huitniy ulirald nudargagagui garaa huitnees hamgaalah gej urt hantsui l hiysen haragddag. 2. Deeliyn shilbe bol tsever manch tovch shuu. LAM nar hunnu zah deeree manj shibe hadag n nadad bol teneg haragddag. Dotor n deer ueiinh shig uya uyadaggui gehed orchi ued nuuts tovchoor argalj bolno. MOn suuliin ued lam nariin omsdog baysan oroy malgaig jiriyn humuus omsdog n buruu. Jiriyn humuusiyn oroi malgai jijig iluu goyo, Lam nariinh orgon suuritai. Miniy bodloor lam nar er ued yalgarah gej zoriud orgon suritaig omsdog baysan bayh. Te ued niygemd lam nariin noloo ih. Gants erde nomtoi, gadad hel meddeg n baysan.

Зочин
Зочин

Зарим оёдолчин болон дизайнерүүд монгол дээлийн хийцийг өөрчилж завхруулаад элдэв эрээн мяраан юм нэмээд байгаа нь буруу санагддаг. Энэ лам бугайн бичснээр олон жилийн туршид сайжран хөгжиж, төгөлдөршин тогтворшоод сонгодог түвшиндээ хүрчихсэн хийц загварыг дур мэдэн эвдэх нь наандаж бүдүүлэг зориг, цаанадаж нүгэл болох биш үү. Анхаарах бизээ гэж найдана.Оролдож сайжруулж болох зүйл гэж байна. Бас хөндөж оролдох хэрэггүй зүйл гэж бас байдаг бололтой. Оролдлоо гэхэд бага оролдох учиртай болов уу.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tedniy businell uchraas ted baynga ijij yum sanal bolgoj bolohgui.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Oorchilj bolno. Ugaasaa engiyn deel uu oor deel u gej asuudag. Eniyn eheer huuchniyhiigaa l helj bayna.

Зочин
Зочин

Jild gants hoyor omsoh deeleer yah ve dee. Baynga omsoj bolohgui. Yadaj l baynga tsagaan saraar omsoj bolohgui. Tsagaan saraar jildee 1 udaa, 10 jil daraalan buyu 10 udaa omsohod l huchin deelee 10 jil omsoj buy haragdana. Tegeed bod ! Mon odoo material n mash muu bolson, jinhene n unetey. Soc ued humuus yadaj ymar ch material baysan jinheniyg hereglej baysan. Mon manai ovoogiyn helsneer ug n ulamjlalaaraa emegtei hun bus buseldeggui uchraas busgui hun gej yaridag. Oorsdiinhoo hereglee shaardlagaa zov todorhoiloh heregtei.

Бтбр
Бтбр

Соц нийгмийн үед хүмүүс дээл өмсөөд л явж байдаг байсан санагдаж байна. Тэд нарыг дээл загвартай костюм өмсдөг байсан гэх юм болов уу, хэхэ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. тун сайхныг олж дуулаад уншчихлаа. "эртний торгыг судлаад, хэрэглээнд оруулж байгаа" гэдэг СОДОН ДУУЛДАЖ БАЙНА. ҮНДЭСНИЙХЭЭ ХУВЦАС БОЛОХ: 1. ДЭЭЛ; 2. БҮС; 3. МАЛГАЙ; 4. ГУТАЛ; 5. ХЭРЭГСЭЛ; ГЭХЧЛЭНГЭЭР *миний мэдэхгүй~танихгүй нарийн нандин ТӨДИЙГҮЙ*, "ТЭР ЧИГЭЭРЭЭ ЕРӨӨЛТЭЙ БИЛЭГДЭЛТЭЙ ХУВЦСАА" СЭРГЭЭЖ АМИЛУУЛАХ УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨР~ЧАМБАЙ~ЧИМХЛҮҮР СУДАЛГАА~НЯГТ АЖИЛ, ҮЙЛ БҮТЭЭЖ ЯВАА ЁСТОЙ Л БУЯНТАЙ ХҮН ЮМДАА.

Basca Feiza
Basca Feiza

"дээл ерөөлтэй" гэдэг сайхан дуулдаж байна. Ер нь тэгээд, ЮМ БОЛГОН Л "ЕРӨӨЛТЭЙ", ТЭР БҮҮ ХЭЛ ХҮМҮҮС ХООРОНД Ч: 1. ТААРАХ; 2. ТААРАХГҮЙ; 3.НИЙЛЭХ; 4. НИЙЛЭХГҮЙ; 5. БОЛОХ; 6. БОЛОХГҮЙ; 7. БҮТЭХ; 8. БҮТЭХГҮЙ; ГЭЭД, ЯАЛТ Ч ҮГҮЙ Л БИЙ БУЙ БАЙГААД БАЙДАГИЙГ ЯАЛТАЙ.

Зочин
Зочин

70 оны сүүлээр дээл өмсөх дуртай нь өмсөөд явдаг байлаа. Шударга нь дээр

Иргэн
Иргэн

Судалгаа нотолгоотой схан тайлбар бнаа. 4н арвайт дээр дээл захиалах гээд 3 н удаа очсон бэл дутаад захиалж чадалгүй буцаж бсан. Гэхдээ харамсаагүй дээлүүдийг нь өмсөж үзэхэд биед нэг л эвтэйхэн дэ. Монголчууд нуруу урттай ч юмуу , үндэсний хувцас гэдгээрээ ч тэрүү дээл схан зохидог. Эдний торгонууд нь их нүнжиг заасан бдын материал хээ нь их тааламжтайм бна лэ. Эрдэм судалгаанаас эх үндэстэй учраас нүдэнд дулаан сэтгэлд ойр ажээ. Амжилт.

Зочин
Зочин

Уншихад үнэхээр бодогдлоо шүү манай үе дээлээ нэг хэсэг ичдэг байсан нь үнэн одоо бол харин эсрэгээрээ бахархал төрдөг болсон нь сайхан санагдлаа

Зочин
Зочин

ene yriag unshaad bi bas 2010 onii tsagaan sariig sanaalaa hun bugd kurtiktai yavdag baisan shuu dee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Bolohgui zuilgui !

Зочин
Зочин

zarim ni manjiinhuu hunniinhuu geed hereldeed baidag n uneheer utgagui yum baina shuu dee

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tuuhen zurguud harj bayhad yag manjiyn uyed deeliin zah oorchlogdson baydag. Manjud manai haad noyodiig daramtalsan biz.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Manj deel n unen. Gehdee engeree ontsog gargaad dorvoljlood tovchoo zuun tiish joohon zaytay hadaj dorvoljin engeree haruulbal ulamjlalaaraa hiivel yalgarna. Manj Hytaduudiinh duguilsan engertey esvel hyataduudin manj deel n odoo suga ruugaaa shuud tatsan tashuu baydag. Mon engeree avchihaar hunnu deel n bas hyataduudin ertniy deelees yalgaraggui. Gol n us malgaigaaraa deer ued yalgarch bayj. Odoo humuus us malgaygaa tegjzasahgui tul yalgahad berh. Bi hurtel ehleed wikipediagaas moritoi manj tsereg haraad anh shuud mongol gej bodson. Ug n manj enger n aray salhi oruulagui tsegtstey n tsegtstey.

Зочин
Зочин

manjiin deel geed bichsen comentuudiig harhaar uneheer haramsaltai sanagddag

Зочин
Зочин
Reply to  Зочин

Manj deel n unen. Tuuhen zurgudiig har.

Холбоотой мэдээ

Back to top button