Энтертайнмент
УДЭТ Хоц намсраевын нэрэмжит театртай хамтарна

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсрайевын нэрэмжит Драмын эрдмийн театр хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд цаашид хамтарсан жүжиг, уран бүтээлийн олон талт төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд хоёр орны театрын уран бүтээлчдийн харилцан туршлага солилцоо, уран сайхны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой юм.
Хамтын ажиллагааны анхны уран бүтээлээр Оросын их зохиолч А.С.Пушкин-ы алдарт “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийг тайзнаа амилуулахаар төлөвлөсөн байна. Уг жүжгийг найруулагч Арюуна Ринчинэ найруулж, хоёр театрын уран бүтээлчид хамтран бүтээх юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт манайхаан гоё мэдээ шүү харилцан туршлагаа солилцож.,бас юу яах сайхан боломж шүү.