СПОРТ

Чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ

ОХУ-ын Красноярск хотод алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн цомын тэмцээн эхлээд буй.

Гурван өдөр үргэлжлэх 37 дахь удаагийн цомын тэмцээнд 81 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд манай улсаас 30 гаруй тамирчин өрсөлдөж байна. Уг тэмцээнээсээ Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртжээ.

“Бага дэлхийн аварга” хэмээн алдаршсан энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өмнө нь 1991 онд Олон улсын хэмжээний мастер Л.Сэргэлэнбаатар, 1999 онд гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан түүхтэй.

Энэхүү амжилтын талаар Монголын Чөлөөт Бөхийн холбооноос "27 жилийн дараа эрэгтэй бөхчүүдээс дахин алтан медальтан төрж, Монгол бөхийн нэр төрийг ийнхүү дэлхийд дахин дуурсгалаа. Б.Мөнх-эрдэнийн энэ удаагийн хамгийн онцлох барилдаан бол тухайн жингийн отгон дэлхийн аварга Хойд Солонгосын бөх Хан Чон Соныг техникийн илт давуу байдлаар хожсон нь дэлхий нийтэд хүчтэй мэдэгдэл болж чадлаа. Энэхүү амжилтаа бататган улам хичээж спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе" гэжээ.

Мөн тус тэмцээнд Үндэсний Шигшээ Багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Хүрэлхүүгийн Болортуяа 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бол 65кг-ын жинд өрсөлдсөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний хүрэл медальт Олон улсын хэмжээний мастер Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн эзэн болсон хэмээн Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээлсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын цоглог хөвгүүд үнэхээр гоё байнаа тив дэлхийд нэрээ дуурсгаж эхэллээ маш сайн шүү.Одоо энэ залуусаа сайн дэмжээрэй гэхдээ хорлож болохгүй шүү та нар Түвшинбаяр аваргаа яаж аллаа.Хаа явсан газар нь аваргаа заанаа гээд л дагаж намираад энэ тэнд мисс хүүхнүүд шууд өмдөө тайлж хоёр хөлөө гозойлгон хүүхэд хийгээд өгчихөөч новшрихгүй хүүхдээ олимпын аварга болгоно гээл их л дөвийлгөөд.Сүүлдээ нөгөө тэнэг нь бүүр дүрдээ бүрэн орцон би бол тэнгэрийн амьтан юм байна гэж тэнэгтээд нэг муу борц шиг хүүхний үмхийрсэн алнаас болж сайн найзыгаа зэрлэгээр нүдэж алсан ийм л болгож болохгүй.Одооны энэ гоё ирээдүйтэй залуусыг чи хэдэн хөлстэй хувцсаа үүрээд татамны тоос арчиж явснаа мартвал амьтан болноо гэдгийг байнга сануулж байгаарай.

Бодит байдал
Бодит байдал

Дажгүй шүү,гэхдээ оросын энэ жингийн шилдэг нь оролцоогүй.Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button