нийгэм

“Судалгаа авъя” хэмээн хаалга тогшиж, гар утсыг нь шүүрээд зугтжээ

Цагдаагийн байгууллагад Үл таних эмэгтэй хүн судалгаа авъя гэж хаалга тогшихоор нь онгойлготол өвөр дээр байсан утсыг аваад зугтчихлаа гэх дуудлага, мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух тусгай хэрэгцээт иргэн болох 45 настай эрэгтэй “Ү”-г гэртээ байхад нь 22-25 насны үл таних масктай эмэгтэй хүн хаалга тогшоод судалгаа авъя гэж хэлэхээр нь хаалгаа онгойлготол өвөр дээр байсан утсыг нь аваад зугтсан байна.

Уг хэргийг үйлдсэн иргэн “М”-ийг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Иргэд та бүхэн ганцаараа байгаа үедээ танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байх, мөн бага насны хүүхдэдээ сайтар анхаарууахыг зөвлөж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ луйварчин хаа холддог юм баригдах нь гарцаагүй хөөш новшоо чи өнгөрчээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button